"Хөх сүлд" групп малчдад нэг тэрбум төгрөгийн тусламж үзүүлж байна
2010.02.23

"Хөх сүлд" групп малчдад нэг тэрбум төгрөгийн тусламж үзүүлж байна

“Хөх сүлд” групп болон Монгол-Хятадын хөрөнгө оруулагчдыг дэмжих нийгэмлэг гамшигт нэрвэгдсэн малчдад Huh_suld_tuslamj_vip76зориулж нэг тэрбум төгрөгийн нэн хэрэгцээтэй бараа, материалыг өөрийн тээврийн зардлаар хүргэж өгөхөөр төлөвлөсөн байна.

Энэ тухай дээрх байгууллагын ерөнхийлөгч Б.Журамт энэ сарын 23-ны өдөр Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой уулзахдаа хэлэв.

Цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийнхэнд зориулж БНХАУ-ын Шанхай хотноо үйлдвэрлэсэн “Volkswagen” маркийн 30 ширхэг автомашин хандивлаж, онцгой байдлын үед хэрэглэх нэгээс хоёр нисдэг тэргийг 40 сая юанаар худалдан авч бэлэглэхээр болжээ.

Онцгой байдлын ерөнхий газар энэхүү тусламжийг гамшигт нэрвэгдээд байгаа 12 аймгийн 65 суманд хүргэхээр төлөвлөсөн байна. Мөн нэг суманд 15 орчим тонн бараа, материал ноогдохоор байна. Автомашин болон нисдэг тэргийг авахын өмнө Цагдаагийн ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штабын холбогдох хүмүүс тухайн үйлдвэрт нь очиж судлан хариу өгөхөөр боллоо.

“Хөх сүлд” групп нь Монгол-Хятадын найрамдлын нийгэмлэгтэй хамтран Монгол туургатны уртын дууны уралдаан, бөхийн барилдаан зэргийг ивээн тэтгэж, монголын 600 хүүхдэд тэтгэлэг өгдөг байна. Удахгүй БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хотноо болох Зүүн Азийн бүсийн дууны их наадмыг ивээн тэтгэж зохион байгуулахаар болжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.