Иргэдэд үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг танилцуулж, саналыг нь сонсов
УИХ-ын 2023 оны хаврын ээлжит чуулганы тавдугаар сарын 5-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн эхний хэлэлцүүлгийг хийсэн.
Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулиар хэлэлцүүлэг хоорондын хугацаанд УИХ-ын гишүүд тойргийн иргэддээ төслийг танилцуулж, санал бодлыг судалж ажиллах зохицуулалттай.
Энэ хүрээнд УИХ-ын даргын 2023 оны 85 дугаар захирамжийн дагуу гишүүд тойрогтоо ажиллаж байна. Тавдугаар сарын 9-ний өдөр УИХ-ын гишүүн П.Анужин, Б.Жаргалмаа, Н.Учрал нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 12-17, 30, 31, 43-р хорооны иргэдэд Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн талаар танилцуулж, саналыг нь сонсох уулзалт, хэлэлцүүлгийг хийлээ.
Холбоотой мэдээ
2024.11.07
2024.10.29
2024.10.26