Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой
2023.05.18

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын ажилтны өдрийг угтан иргэд, олон нийтэд байгууллагын үйл ажиллагааг сурталчлах, төрийн үйлчилгээг нэг дор үзүүлэх зорилгоор Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна.

Энэ үеэр иргэд хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр тулгамдаж буй асуудлаа шийдвэрлүүлэхээс гадна хариуцсан газар, хэлтсийн мэргэжилтнүүдээс зөвлөгөө авах боломжтой.

Мөн мэргэжлийн сургалтад бүртгүүлэх, ажилд зуучлуулахаас гадна салбарын цахим үйлчилгээний талаарх заавар зөвлөгөө авч болно. Өдөрлөг тавдугаар сарын 17, 18-ний өдрүүдэд үргэлжилнэ.