Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
2010.02.25

Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

УИХ-ын дэд дарга Н.Энхболдод Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд Н.Алтанхуяг Шударга  бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барив.
uuuuuuu
Сүүлийн жилүүдэд хүн амын амьжиргааны гол нэрийн зарим бараа, бүтээгдэхүүний үнэ байнга өсөх, хэт өндөр үнээр зах зээлд борлуулах байдал газар авч, иргэдээс төр засагт хандан энэхүү үнийн хөөрөгдлийг таслан зогсоохыг шаардах болсон.  

Нөгөө талаар эдийн засгийн хүндрэл, томуугийн өвчлөл гарсантай холбогдуулан худалдаа эрхлэгчид бараа бүтээгдэхүүний үнийг хөөрөгдөж, хэт их ашиг олохын тулд зохисгүй үйл ажиллагаа явуулж байгааг таслан зогсоох зорилгоор дээрх хуулийн төслийг санаачилжээ.  

Монгол Улсад томуугийн А хүрээний H1 N1 вирусийн халдвар тархсантай холбогдуулан Монгол Улсын Ерөнхий сайдын  захирамжийн дагуу байгуулагдсан Засгийн газрын ажлын хэсгийн хуралдаанаас Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар бараа, бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл, дамын худалдааг хязгаарлах, хариуцлагын тогтолцоог сайжруулах эрх зүйн орчинг бүрдүүлэх чиглэлээр дээрх хуулийн төслийг боловсруулах шийдвэр гарсан байна.  

Уг  хуулийн төсөлд зарим бараа бүтээгдэхүүн, тухайлбал газрын тосны бүтээгдэхүүн, зарим нэр төрлийн хүнсний болон эм, эмнэлгийн хэрэгслийн үнэ тарифыг Засгийн газраас тухай бүрт нь тодорхой хугацаагаар тогтоох, түүнд хяналт тавих замаар зах зээлийн  зохицуулалт хийх эрх зүйн орчинг бүрдүүлэхээр тусгасан байна.

Түүнчлэн Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуулийн үйлчлэх хүрээнд аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч хувь хүн, нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нэгэн адил хамаарахаар заажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.