Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд даргад холбогдох авлигын хэрэг шүүхэд шилжлээ
2010.02.25

Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд даргад холбогдох авлигын хэрэг шүүхэд шилжлээ

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын дэд дарга Ц.Ганболдод холбогдох “Гадаадаас ажилчин оруулж ирэхat_gazar_01 зөвшөөрөл гаргаж өгнө, ажлын байрны төлбөрөөс 100 хувь чөлөөлж өгнө” гэж амлан, “Сүрэг агт” компанийн захирал Л, дэд захирал Т нараас ажлын байрны төлбөрийн 50 хувьтай тэнцэх мөнгө буюу 130 сая төгрөг хээл хахуульд авсан үйлдлийг Авлигатай тэмцэх газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт зааснаар ял сонсгон, яллагдагчаар татан шалгаад, 2010 оны нэгдүгээр сарын 29-нд Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж байсан юм.

Хэргийг Нийслэлийн прокурорын газарт хянаад, энэ сарын 12-нд Чингэлтэй дүүргийн шүүхэд шилжүүлжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.