2023.05.23

"Монгол өв соёл, Хүүхэд хөгжлийн төв" Баянзүрх дүүргийн 23-р хороонд нээлтээ хийлээ

Монгол Улсын Төрийн тэргүүн, БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн дарга асан Лосолын Лааганы нэрэмжит "Монгол өв соёл, Хүүхэд хөгжлийн төв" Баянзүрх дүүргийн 23-р хороонд нээлтээ хийлээ.

Монгол өв соёл, Хүүхэд хөгжлийн төв нь хүндэтгэлийн, оюун ухааны, соёл урлагийн, амралтын гээд нийт 5 өргөөтэй. Улиастай голын ойролцоо байрлаж байгаа учраас хүүхэд залуучууд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо цэвэр агаарт гэр барихаас эхлээд арвай тээрэмдэх, дээс томох, ноос савах, өвс бухалдах, бугуйл хаяхыг сурж, танин мэдэж, нүүдэлчдийн өв соёл, түүхээр аялах боломжийг бүрдүүлжээ.

Улс орны ирээдүй болсон хүүхэд, багачуудаа монгол хүн болгон төлөвшүүлэх, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, бичиг, соёл, түүхээ өвлүүлэх ажилд сэтгэл гарган зүтгэж буй "Лосолын Лаагал сан"-гийн хамт олонд "Монгол өв соёл, хүүхэд хөгжлийн төв" нээсэн явдалд талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь амжилт хүсье.