Цэнхэр дуулгатнууд одон, медаль хүртлээ
2010.02.26

Цэнхэр дуулгатнууд одон, медаль хүртлээ

Сьерра Леон улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагааны 8 дугаар ээлжид үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн багийн бие бүрэлдэхүүнд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн одон, tsenker_duulgatмедаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо.

Даян дэлхийд энх тайвныг сахин хамгаалахад хувь нэмрээ оруулж Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг улам бүр бататган бэхжүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардуулах ёслолын ажиллагаанд Монгол Улсын Ерөнхийлөгч , Зэвсэгт Хүчний Ерөнхий командлагч Ц.Элбэгдорж, УИХ-ын гишүүн Батлан Хамгаалахын сайд Л.Болд, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга дэслэгч генерал Ц.Бямбажав, дэд дарга бригадын генерал Б.Баярмагнай нар болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлага, гадаад орнуудаас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэргэдэх Батлан хамгаалахын болон цэрэг агаарын цэргийн атташе нар оролцлоо.

Сьерра Леон улсад үүрэг гүйцэтгэсэн 8 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнээс ерөнхийлөгчийн зарлигаар "Цэргийн гавьяаны улаан тугийн одон"-оор 1 офицер, "Энхийн төлөө" медалиар 205 цэргийн алба хаагч, Батлан хамгаалахын сайдын тушаалаар "Дайчин алдар" медалиар 8 цэргийн алба хаагч, "Эх орны төлөө" медалиар 36 цэргийн алба хаагч тус тус шагнагдлаа.

Монгол цэргийн тэсвэр хатуужил, мэргэжлийн ур чадвар, сахилга зохион
байгуулалтыг илтгэн харуулж, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж эх орон, элгэн садандаа эргэж ирсэн эдгээр 250 цэргийн алба хаагч Сьерра Леон улс дахь "Нарлаг Лангата бааз", "Олон улсын тусгай шүүх"-ийн аюулгүй байдлыг хамгаалах үүрэг 6 сарын хугацаанд гүйцэтгэсэн билээ.

Сьерра Леон улсад өнөөдрийн байдлаар Монгол Улсын Зэвсэгт хүчний 2000 цэргийн алба хаагч 2006 оны 1-р сараас эхлэн үүргээ нэр төртэй гүйцэтгээд ирсэн бөгөөд одоо 9 дүгээр ээлжийн 150 энхийг сахиулагч үргэлжлүүлэн үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд дэлхийн бусад халуун цэгүүд болох Чад, Афганистан, Конго, Судан, Баруун Сахар зэрэг улсуудад 460 гаруй энхийг сахиулагч, цэнхэр дуулгатнууд болон цэргийн ажиглагч нар үүргээ гүйцэтгэж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.