Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирлаар Клаус Роланд томилогдлоо
2010.02.26

Дэлхийн банкны Монголыг хариуцсан захирлаар Клаус Роланд томилогдлоо

Дэлхийн банкны Монгол, Хятад болон БНСУ-ыг хариуцсан захирлаар Клаус Роланд /Klaus Rohland/-ыг шинээр Klaus_Rohland_vip76томилжээ. Клаус Роланд нь Бээжин хотноо байрлах бөгөөд өмнө нь Дэлхийн банкны ОХУ-ыг хариуцсан захирлаар ажиллаж байсан юм. Вьетнамд ч дээрх албыг хашиж байсан аж. Клаус Роланд герман үндэстэн бөгөөд Дэлхийн банкинд 1981 оноос ажиллаж буй нэгэн юм.

Өмнөд Америк, Зүүн Европ болон Ази тивийн хөгжлийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байжээ. Тэрбээр Дэлхийн банкинд орохоосоо өмнө Германы Канцлерт Хойд- Өмнөдийн бодлогын газрын дарга болон бусад чухал албыг хашиж байжээ. Германы Марбургийн их сургуулийг төгссөн бөгөөд хууль болон төрийн байгууллагын удирдлагаар цол хамгаалсан байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.