2023.05.25
Хариуцлагатай сонгогч сургалт зохион байгуулагдсаар байна
Хариуцлагатай сонгогч сургалтыг СЕХ-ны сургагч багш Дархан-Уул аймгийн ИТХ-ын дэргэдэх Иргэний танхимын дарга Д.Гантулга, Д.Алтанзул нар 2023 оны 5 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд “Залуучуудын хөгжлийн төв”-д 9 дүгээр сургуулийн 25 сурагчийг хамруулан зохион байгууллаа.
Уг сургалтад оролцож буй залуу үеийнхэн сонгуулийн ач холбогдол, сонгуулийн эрх болон үндсэн зарчмууд, үйл явц, мөрийн хөтөлбөр гэж юу болох, сонгуулийн сурталчилгааны хууль ёсны арга хэлбэрүүдийг хууль бус арга хэлбэрүүдээс ялгах, сонгуульд оролцогч талуудын үйл ажиллагаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийх, хяналт тавьж хамтран ажиллах чадварт суралцаж байна. Мөн сонгуулийн үед болон дараа хариуцлагатай сонгогч байх талаар дэлгэрэнгүй ойлголттой болсноор уг үйл явцад мэдлэгтэйгээр оролцон сонгох сонгогдох эрхээ хуулийн хүрээнд хэрэгжүүлэх чадвартай болох юм.
СҮХБААТАР ДҮҮРЭГТ "ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
"Хариуцлагатай сонгогч" сургалтыг СЕХ-ны сургагч багш СБД-ийн ЗДТГ-ын мэргэжилтэн Ч.Нямсүрэн, М.Очмаа нар 05 дугаар сарын 23, 24-ний өдрүүдэд амжилттай удирдан зохион байгууллаа. Оролцогч хүүхдүүд идэвхтэй байж, задгай сэтгэж, сургалтыг сонирхолтой болгож чадаж байлаа.
ХЭНТИЙ АЙМАГТ "ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА
"Хариуцлагатай сонгогч" сургалтыг СЕХ-ны сургагч багш аймгийн Соёл, урлагийн газрын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ц.Туяасайхан, Боловсрол, шинжлэх ухааны газрын ахлах мэргэжилтэн Э.Болормаа 05 дугаар сарын 8, 9-ний өдрүүдэд амжилттай удирдан зохион байгууллаа. Сургалтад Хэрлэн 1-р сургууль, Хан Хэнтий ЦС, Тэмүүжин ЦС, Хэрлэн 4-р сургууль, Политехникийн коллежийн 17 насны нийт 25 сурагч, оюутан хамрагдаж сонгуулийн талаарх цогц мэдлэг, ойлголттой болж Сертификат гардан авлаа. Сургалтын үйл явцад Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн Хөтөлбөрөөс хэрэгжүүлж буй "Шийдвэр гаргах түвшинд жендерийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих нь" төслийн бүс нутаг хариуцсан зохицуулагч Н.Баярцэцэг хяналт тавьж, мониторинг хийж ажиллалаа.
БАГАНУУР ДҮҮРЭГТ "ХАРИУЦЛАГАТАЙ СОНГОГЧ" СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА