2023.05.26
Франц улстай хамтарч сансрын холбооны "үндэсний хиймэл дагуул" хөөргөнө
Бүгд Найрамдах Франц улсын ерөнхийлөгч Эммануэл Макроны Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Үндэсний хиймэл дагуул” төслийг хамтран хэрэгжүүлэхээр харилцан тохиролцлоо.
2023 оны тавдугаар сарын 12-нд Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Кибер аюулгүй байдлын зөвлөлийн төлөөллийн хамт Франц улсад “Талес Алениа Спейс” компанид энэхүү хамтын ажиллагааны бэлтгэл ажлыг хангахаар ажилласан юм.
Монгол Улс үндэсний хиймэл дагуултай болсноор дотоодын сансрын холбооны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ шаардлагыг хангаж, бие даасан мэдээлэл харилцааны сувагтай болох юм. Түүнчлэн бие даасан хараат бус үндэсний сүлжээтэй болох нь үндэсний аюулгүй байдалд чухал нөлөө үзүүлнэ.