Байгалийн цэвэр бүтээгдэхүүн 14 байгууллага үйлдвэрлэж байна
2010.03.01

Байгалийн цэвэр бүтээгдэхүүн 14 байгууллага үйлдвэрлэж байна

Байгалийн цэвэр бүтээгдэхүүн буюу экологийн стандартад нийцсэн худалдаж авч байгаа гэдэгт итгэлтэй байхыг Eco_vip76ногоон шошгоор баталгаажуулдаг жишиг Европын зах зээлд нэвтрээд арав гаруй жилийн нүүрийг үзээд байгаа аж.

Монголд одоогоор “Ногоон шошго” төслийн хүрээнд 14 байгууллагад шошго олгоод байна. Ногоон эдийн засаг гэдэг өргөн ойлголтын цаана аж ахуйн нэгж, төрийн байгууллагын үйл ажиллагаа, айл өрхийн амьдралын хэрэглээ их үүрэг гүйцэтгэх юм.

Манайд хоёр жилийн өмнөөс гурван Ц буюу “цэвэр үйлдвэрлэл, цэвэр байгаль орчин, цэвэр хүнс” уриалга дэвшүүлэн, энэ хүрээнд тодорхой ажлыг хийж эхэлжээ.

Цэвэр үйлдвэрлэлийн энэ зарчим мэдлэгийг бий болгож, ухамсарыг төлөвшүүлэхэд чухал үүрэгтэй аж. Зөвхөн экологид ээлтэй байх бус, үүний цаана зардал хэмнэх учраас эдийн засгийн үр ашиг бий болох аж.

МҮХАҮТ нэгдүгээр улиралд багтаан “Хүрэн эдийн засгаас ногоон эдийн засагт шилжих хөтөлбөр”-ийг гарган, бодлого боловсруулагчдад танилцуулах юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.