Хүүхдүүдэд 135 мянган ам.долларын тусламж үзүүлнэ
2010.03.01

Хүүхдүүдэд 135 мянган ам.долларын тусламж үзүүлнэ

НҮБ-ын Хүүхдийн сангаас зудтай аймгуудын хүүхдүүдэд 135 мянган ам.долларын тусламж илгээлээ.

Aero_mongolia_vip76Энэхүү тусламж зудын гамшигт ихээр нэрвэгдсэн Ховд, Увс, Завхан, Хөвсгөл, Говь-Алтай, Баян-Өлгий аймгийн 22 сумын сургуулийн дотуур байранд амьдарч байгаа 4000 гаруй хүүхдэд очих аж. Дотуур байранд эцэг эхээсээ хол байгаа хүүхдүүдэд сэтгэлийн дэм өгөх зорилгоор дулаан хөнжил, гутал, сурах бичиг, тоглоом, гар ариутгагч, саван, охидод ариун цэврийн хэрэглэл очиж байгаа аж.

“Аэро Монголиа” компанийн онгоц тусламжийг хүргэж өгөхөөр хөөрсөн байна. Харин тусламж эзэндээ хүрч байгаа эсэхэд хяналт тавихаар НҮБ-ын хүүхдийн сангийн төлөөлөгчид явжээ.

Хаваржилт хүндэрч болзошгүй аймгуудад НҮБ-ын Хүүхдийн сангийн хүүхэд, эмэгтэйчүүдэд үзүүлэх тусламж үргэлжлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.