МАХН-ын түүхэн ойн өдөр  болж байна
2010.03.01

МАХН-ын түүхэн ойн өдөр болж байна

Өнөөдөр эх орончдын өдөр буюу МАХН-ын байгуулагдсаны 89 жилийн ой тохиож байна. МАХН нь Монгол улсын MAHN_Oi_vip76хамгийн анхны, ууган нам билээ. МАХН-ыг 1921 оны гуравдугаар сарын нэгэнд Дээд Шивээ хотод хуралдсан хуралдаанаар Монгол Ардын Нам нэртэйгээр анх үндэс сууриа тавьж байжээ.  Монгол ардын намын анхны даргаар гуравдугаар сарын гурванд Солийн Данзан сонгогдож байсан аж.

Өдгөө 89 жилийн ойн өдрөө тэмдэглэж байна. Энэхүү түүхэн өдрийг "Эх орончдын өдөр" хэмээн нэрлэж тэмдэглэдэг болоод хэдэн жил өнгөрч байгаа юм.

Энэхүү ойн баярын хүрээнд үдээс өмнө 12.00 цагт тус намын удирдлагууд их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөлөө. Харин үдээс хойш 15.00 цагт үндэсний бөхийн барилдаан Бөхийн өргөөнд эхлээд байгаа аж.

Монгол Улсын Засаг захиргааны бүх нэгжид МАХН-ын анхан шатны байгууллагууд байршин ажилладаг ба нийтдээ 121 мянга орчим гишүүнтэй. МАХН-ын дэргэд МАСЗХ, МАСЭХ, МАСОХ, МАХН-ыг дэмжигч ахмадын холбоо зэрэг олон нийтийн байгууллага ажиллаж байна.

МАХН нь уламжлалт харилцаатай ОХУ, БНХАУ-ын эрх баригч болон зүүний чиглэлийн намуудтай харилцаагаа хөгжүүлж байна. Түүнчлэн АНУ, Япон, ХБНГУ, Их Британи, Франц, БНСУ, Энэтхэг, Вьетнам, Лаос зэрэг орны улс төрийн олон намуудтай хамтын ажиллагаатай бөгөөд сүүлийн жилүүдэд АНУ-ын Бүгд Найрамдахчуудын Олон улсын хүрээлэн , ХБНГУ-ЫН Социал Демократ Намын дэргэдэх Эбертийн сан, архив зэрэг олон улсын байгууллагатай хамтран ажиллаж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.