Монгол улс ОХУ-ын гурван далайн боомтыг ашиглах тохиролцоонд  хүрчээ
2010.03.03

Монгол улс ОХУ-ын гурван далайн боомтыг ашиглах тохиролцоонд хүрчээ

ОХУ-ын Владивосток хотноо Монгол, ОХУ-ын Засгийн газрын комиссын Тээврийн ажлын хэсгийн хуралдаан хоёр өдboomt_blfdibostok_copyөр болж өнгөрлөө. Хоёр улсын төмөр зам, агаарын тээвэр, далайн тээвэр, авто тээврийн чиглэлээр ярилцсан энэхүү уулзалтад ОХУ-ын талаас тээврийн дэд сайд, монголын талаас ЗТБХБ-ын дэд сайд тэргүүтэй хүмүүс оролцжээ.

Энэхүү уулзалтаар манай хоёр улсын хооронд анх удаагаа далайн тээврийн асуудлаар тохиролцоонд хүрч, монгол улс оросын далайн боомтоор бараа тээвэрлэх боломжтой болжээ. Тодорхой хэлбэл хоёр тал “Восточный”, “Ванино” боомтуудаар уул уурхайн бүтээгдэхүүн, харин Владивостокийн боомтоор хөдөөд аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн тээвэрлэх тохиролцоонд хүрчээ.

Владивостокийн боомт нь ОХУ-ын Япон, Солонгос, Зүүн өмнөд Азийн  улсуудтай харилцдаг гол боомт учраас ингэж ОХУ-ын талтай боомт ашиглахаар тохирсноор эдгээр улсуудын зах зээлд манай улс нэгдэж байгаа юм.

Нөгөө талаасаа Хятад улсаар дамжин далайд гарцтай байж, ганцхан боомтоос хамааралтай байсан манай улсад ОХУ-ын гурвын гурван боомтыг ашиглах боломжтой болсон нь эдийн засгийн өндөр үр ашигтай юм. Ялангуяа манай уул уурхайн бүтээгдэхүүнийг энэ боомтуудаар дамжуулаад худалдах нөхцөл бүрдэж байгаа нь нол давуу тал нь болж байгаа юм. ОХУ-ын боомтуудаар дамжуулаад Зүүн хойд Ази, Зүүн өмнөд Азийн орнуудад экспорт, импорт хийж болох юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.