Д.Арвин гишүүн тойрогтоо ажиллаад ирлээ
2010.03.03

Д.Арвин гишүүн тойрогтоо ажиллаад ирлээ

Тэрбээр өөрийн сонгогдсон тойрог Хэнтий аймагтаа долоо хоног ажиллаад иржээ. Энэ жилийн зуд мэдээж Хэнтий аймгийг тойрсонгүй. arvin_01Зудаас арай гэж гарч байгаа малчдын хувьд хаваржилт гэж айхтар зүйл хүлээж байгааг очсон сум болгоны малчид өгүүлж байсан юм. 

Хамаг малаа банкны барьцаанд тавьснаас байдгаа өгөөд улаан буйран дээрээ хоосон үлдсэн айлууд ч цөөнгүй байгааг гишүүний сонорт тэд хариуцлагатай мэдэгдэж байлаа. Төр засгаас авч байгаа арга хэмжээ болон УИХ-аас батлагдсан хууль тогтоомжийн  талаар УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Арвин тэдэнд тодорхой мэдээлэл өгч, иргэдийн асуултад дэлгэрэнгүй хариулт өгч байв.

Мөн энэ өдрүүдэд Хэнтий аймагт  эрүүл мэндийн сэдэвт семинар болж, Д.Арвин гишүүний нэрэмжит гар бөмбөгийн тэмцээн болж өнгөрсөн байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.