2023.06.12
Зам, тээврийн сэргэлт хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо
Хурдан хөгжье гэвэл зам тээврийн хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой. Сайн, зөв хөрөнгө оруулалт дагаж эдийн засгийн ашиг орлогоос гадна бизнесийн ёс зүй, шинэ техник технологи, инновац, шинэ мэдлэг ур чадвар орж ирдэг.
Худалдаа эдийн засаг, аялал жуулчлал, үйлчилгээ хөгжинө гээд үржүүлэгч нөлөө асар их. Ойрын үед хэрэгжүүлэхээр төлөвлөөд буй төслүүдийн хүрээнд гэхэд 10 тэрбум орчим ам долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байна.
Хөрөнгө оруулалтын чуулга уулзалтын үеэр;
- Арц суурь-Нарийн сухайт-Шивээхүрэн төмөр замын хувьцаа эзэмшигчдийн гэрээ
- 3000 ширхэг вагон худалдан авах гэрээ
- Улаанбаатар-Хархорин чиглэлийн хурдны төмөр замын ТЭЗҮ боловсруулах санамж бичигт холбогдох байгууллагууд тус тус гарын үсэг зурлаа.
Мөн бид;
- Хилийн 11 боомтоо авто замаар, 4 боомтоо төмөр замаар холбох
- Баруун болон зүүн босоо тэнхлэгийн төмөр зам барих
- Алтанбулагаас-Дархан-Налайх- Замын-Үүд хүртэлх АН-3 авто замын коридорыг өргөтгөн шинэчлэх
- Орон нутгийн 4 нисэх буудлыг олон улсын нисэх буудал болгож агаарын ачаа тээврийн терминал байгуулах
- Улаанбаатар, Алтанбулаг, Замын-Үүд, Ховд,Чойбалсанд хуурай боомт байгуулах
- Улаанбаатар-Хархорин чиглэлд хурдны галт тэрэг аялах шинэ төмөр замын төсөл хэрэгжүүлэх зэрэг томоохон төслүүдээ хөрөнгө оруулагч нарт танилцууллаа.