Ураны үйлдвэр ашиглалтад орвол 750 тонн нунтаг олборлоно
2023.06.12

Ураны үйлдвэр ашиглалтад орвол 750 тонн нунтаг олборлоно

Монгол Улсын Засгийн газар уран үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч, цөмийн эрчим хүчний салбарын гол тоглогч “Орано” компанитай хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлын хэсгийг өнгөрсөн сард байгуулсан.

УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар тэргүүтэй ажлын хэсэг амралтын өдрүүдэд Зөөвч-Овоо, Дулаан-Уулын уран олборлох уурхайн талбайд ажиллалаа.

Энэ үеэр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар хэлсэн үгэндээ “ Ураны ордын хөрөнгө оруулалтыг хийж, үйлдвэр ашиглалтад орсноор эхний жилд 750 тонн, цаашлаад хүчин чадлыг үе шаттай нэмж 5 жилийн дараа жилд 2500 тонн нунтаг олборлох төлөвлөгөөтэй. Ураны үйлдвэрийн ТЭЗҮ-ийг боловсруулж байгаа бөгөөд Монгол Улсын эдийн засаг, цаашлаад бүс нутгийн хөгжилд чухал хувь нэмэр оруулна. Мөн хаягдлыг импортлогч орнууд бүрэн хариуцах юм.

Монгол Улсын эдийн засагт гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт нэн чухал. Тус хөрөнгө оруулалт нь талуудад харилцан ашигтай, шударга, хууль тогтоомжын хүрээнд байх ёстой” хэмээн онцоллоо.