С.Ламбаа: Амаржих газруудын засвар хугацаандаа дуусахааргүй байна
2010.03.04

С.Ламбаа: Амаржих газруудын засвар хугацаандаа дуусахааргүй байна

Засгийн газрын хуралдаанаар I амаржих газар төдийгүй II амаржихamarjih_01 газрын тухай асуудал яригдлаа. Өнгөрсөн онд II амаржих газар 150 сая төгрөгөөр их засвар хийсэн. Энэхүү их засвар хийхдээ тендергүй хийгдсэн байдаг.

Энэ тухай С.Ламбаа сайдаас vip76.mn тодруулга авлаа.

-Засгийн газрын хуралдаанаар юу хэлэлцэв ээ?

-Өнөөдөр I, II, III амаржих газруудын байрны асуудал үүсээд байна. Иймээс Засгийн газар газар олголт, дэд бүтцийн асуудал зэргийг засгийн газрын тэмдэглэлд орж байна. Арга хэмжээ авах зэрэг асуудал дээр ч нарийн асуудлууд гарч байна. Өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн сайд, Нийслэлийн засаг даргат тодорхой үүрэг өгчихсөн. Амаржих газруудын болон Эрүүл мэндийн яамны мэргэжилтнүүд, нийслэлийн эрүүл мэндийн газрын асуудал хариуцсан хүмүүс дээр зохих хэмжээний арга хэмжээ авна.

-Энд хариуцлагын асуудал яригдаж байна. Ямар арга хэмжээ авах вэ?

-Арга хэмжээг шат шатандаа зохих хэмжээгээр авна.

Бид бол цаашдаа арга хэмжээ авах ёстой. Манай яам, хөрөнгө оруулалт хариуцсан газар ч, эмнэлгийн тусламж үйлчилгээ хариуцсан болон халдварын асуудал хариуцсан мэргэжилтэн зэрэг тодорхой хүмүүсийг ажлын хэсгийн дүгнэлтэд суурилж, тодорхой хэмжээний арга хэмжээг авна. Ямар арга хэмжээ авснаа Засгийн газарт мэдээл гэсэн үүрэг өглөө.
-Амаржих газруудын засвар хэдийгээр дуусахаар байна?

-Одоо амаржих газар хоёр тэрбумын зураг төсөл одоо л дуусч байна. Надад дахиад нэг бэрхшээл үүсч байна. Тухайлбал гурван сарын хугацаатай хувийн эмнэлэгүүд түрээслэж ээж нараа төрүүлж байгаа шүү дээ. Гэтэл хугацаандаа дуусахгүй юм байна гэсэн прогноз зураг харагдаж байна.

-Харин II амаржих газрын асуудлын хувьд ямар байв? Засвар хийсэн байгууллага хариуцлага хүлээх үү?

-II амаржих газрын хувьд засвар хийсэн компани бүх хариуцлагыг хүлээнэ. Энэ бол ердөө дээвэр учраас хурдан дуусах байх. Хэзээ дуусна бид хувийн эмнэлэгүүдэд байршуулсан эхчүүдээ татна гэж хэлэх байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.