Татварын боловсролыг бага ангиас олгоно
2010.03.04

Татварын боловсролыг бага ангиас олгоно

Татварын тухай хүмүүсийн ойлголт сайнгүй байдаг. Тиймээч татвараас зайлсхийх зөрчил, далд эдийн засаг vip76_news_dotood_jaaluudоршсоор байна. Тиймээс Үндэсний татварын алба татвар төлөх нийгмийн сэтгэлгээг өөрчлөх талаар шинэчлэлийн бодлого хэрэгжүүлэн ажиллаж байгаа нь үр дүнгээ өгч буй. 

Татварын ерөнхий газар энэ жилийг “Татварын албадын үйл ажиллагааг сайжруулж, оюунлаг татварын албыг хөгжүүлэх жил” болгох зорилт дэвшүүлжээ. Уг зорилтын хүрээнд татварын тухай ойлголт, хэрэгжилтийг сайжруулах зорилгоор “Ирээдүйн татвар төлөгч” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэлсэн байна.

Энэхүү “Ирээдүйн татвар төлөгч” хөтөлбөр нь татварын боловсролыг бага наснаас нь олгоход чиглэх бөгөөд БСШУ-ны сайд, Татварын ерөнхий газрын даргын хамтарсан 258 дугаар тушаалаар ажлын хэсэг байгуулжээ. Энэхүү ажлын хэсэг ерөнхий боловсролын сургуулийн сургалтын хөтөлбөрт татварын сэдэвчилсэн сургалтыг иргэншил, нийгмийн ухааны хичээлүүдийн үндсэн болон нэмэлт цагуудад багтаахаар урьдчилсан байдлаар тохиролцож ажиллаж байгаа юм байна.

Өнөөдрийн байдлаар татварын алба сургуулиудын заах аргач багш нарыг татварын сургалтад хамруулах, шаардлагатай материал, сурагчдад зориулсан гарын авлага бэлтгэж хэвлэх, сурталчлах ажил эхэлсэн агаад татварын мэдлэг олгох хичээлийн сэдэвчилсэн төлөвлөгөөг боловсруулж байгаа юм. Сэдэвчилсэн төлөвлөгөөг зохиохдоо дунд сургуулийн тавдугаар ангид “Татварын тухай ерөнхий ойлголт”, есдүгээр ангид “Татварын мөн чанар”, арваннэгдүгээр ангид “Татвар ба татварын бодлого” сэдвээр тус бүр гурваас зургаан цагийн хичээл зааж, татварын талаар эмх цэгцтэй, тодорхой ойлголт, мэдлэг олгохоор тооцож төлөвлөсөн байна.

Ийнхүү татварын боловсролыг иргэдэд бага наснаас нь олгох нь ирээдүйд татвараа цаг хугацаанд нь төлдөг болох, далд эдийн засагтай тэмцэх сэтгэлгээг төлөвшүүлэх, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгч, татварын алба хоорондын итгэл, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ач тустай юм.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.