Монгол улс жендерийн эрх мэдлийн үзүүлэлтээр 94 дүгээрт жагсаж байна
2010.03.04

Монгол улс жендерийн эрх мэдлийн үзүүлэлтээр 94 дүгээрт жагсаж байна

2009 оны хүний хөгжлийн илтгэлийн жендерийн эрх мэдлийн үзүүлэлтээр Монгол улс дэлхийн улсуудын 94 дүгээрт жаtalbai_01гсаж байна. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх суудлын тоо улам буурсаар байгаа нь ийм хойно жагсахад хүргэжээ.

Сонирхуулхад, Анхны байнгын ажиллагаатай парламент болох Улсын Бага Хуралд хоёр, 1992-1996 оны УИХ-д мөн хоёр, 1996-2000 оны УИХ-д хамгийн олон буюу найм, 2000-2004 оны УИХ-д долоо, 2004-2008 оны УИХ-д тав ажиллаж байсан бол, одоогийн УИХ-д гурван эмэгтэй гишүүн сонгогдон ажиллаж байна. Тэднээс хамгийн олон удаа улиран сонгогдсон нь Т.Ганди, С.Оюун, Д.Арвин нар. Харин УИХ дах эмэгтэйчүүдийн тоо цөөрч байгаа ч гэсэн гүйцэтгэх засаглал болон төрийн томилогддог албан тушаалдах эмэгтэйчүүдийн тоо улам өссөн байгаа ажээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.