“Хүнсний аюулгүй байдлыг хангахад хэмжил зүйн үүрэг, оролцоо” сэдэвт ОУ-ын симпозиум болж байна
2023.06.15

“Хүнсний аюулгүй байдлыг хангахад хэмжил зүйн үүрэг, оролцоо” сэдэвт ОУ-ын симпозиум болж байна

Манай улс 2021 онд 962 сая ам. доллар буюу 2.7 их наяд төгрөгийн хүнсийг импортолсон ба жилд дунджаар 2.5 их наяд төгрөгний импорт хийж байгаа судалгаа, тоо баримтууд нь хүнсний хангамж жилээс жилд өсөн нэмэгдэж байгааг илэрхийлж байгаа энэ цаг мөчид манай улсын хувьд хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангах асуудалд Монгол Улсын ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Монгол Улсын Засгийн газраас онцгой анхаарал хандуулж байна.

Цаашид ч улсын хэмжээнд хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангахад салбарын хууль тогтоомж, тогтолцоо, үйл ажиллагааг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулах, эталон тоног төхөөрөмж, лабораторийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хэмжил зүйн боловсон хүчинг мэргэшүүлэн чадавхижуулах, тэдгээрийг тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, шаардлагатай хөрөнгө, санхүүжилтийг шийдвэрлүүлэхэд Засгийн газрын зүгээс онцгой анхаарал хандуулна.

"Хүнсний хангамж, аюулгүй байдал" үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлж байгаа цаг үед дээрх сэдвийг сонгон Ази, номхон далайн бүс нутгийн орнуудын хэмжил зүйн байгууллагууд хүнсний аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааны мэдээллийг симпозиумын оролцогчдод хүргэх, тэдгээрийн туршлагыг нэвтрүүлэх, цаашид хамтран ажиллах ач холбогдолтой юм.