Баянгол, Баянзүрх дүүрэгт эрүүлжүүлэх байрина
2010.03.05

Баянгол, Баянзүрх дүүрэгт эрүүлжүүлэх байрина

Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт эрүүлжүүлэх байр барих шийдвэр гарлаа.  Нийслэлийн Цагдаагийн газрын гаргасан мэдээгээр нийслэлийн хэмжээнд өдөрт дунджаар 196 хүн эрүүeruuljuulehлжүүлэгдэж байгаа бөгөөд тогтоосон стандартын дагуу эрүүлжүүлэх байруудын талбайн нийт хэмжээнд харьцуулж үзэхэд хоногт 47-50 хүнийг илүү буюу багтаамж хэтрүүлэн эрүүлжүүлж байгаа ажээ.

Улсын Ерөнхий прокурорын газар, Улсын мэргэжлийн хяналтын газар 2006-2007 онуудад, Хүний эрхийн үндэсний хороо, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 2008-2009 онуудад хийсэн шалгалтаар эрүүлжүүлэх байруудын нэг нь ч шаардлага хангахгүй байгаа нь тогтоогджээ. Нийт эрүүлжүүлэх байрнуудын 5 нь барилгын суурийн давхарт үйл ажиллагаа явуулдаг, 6 нь агааржуулалтын системгүй, 5 нь байгалийн гэрэлтүүлэг хүрэлцээгүй, мөн бүх эрүүлжүүлэх байрууд нь галын аюулгүй байдлын системгүй, ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл хангалтгүй байгаа ажээ. Иймээс нэг ээлжиндээ 180-200 хүн эрүүлжүүлэх хүчин чадалтай, төвлөрсөн эрүүлжүүлэх байрыг Баянгол, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт барихаар төлөвлөсөн байна

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.