Манай улс гамшигт ослын үед хэрэглэх цусны нөөц алга
2010.03.12

Манай улс гамшигт ослын үед хэрэглэх цусны нөөц алга

Эрүүл мэндийн сэтгүүл зүйн “Оюуны дархлаа” төрийн бус байгууллагаас МУЗН-тэй хамтран сэтгүүлчдийн дунд vip76_news_dotood_donorЦусны донорын талаар “Ариун цус-Алтан амь” сэдэвт сургалтыг өчигдөр МУЗН-ийн байранд зохион явуулав. Энэхүү сургалтад хот, хөдөөгийн 20 гаруй сэтгүүлч оролцож “Цусны донорын тухай үндсэн ойлголт”, “Сайн дурын авлагагүй донорын хөдөлгөөн ба Дэлхийн донорын өдөр”, “Хэвлэл мэдээлэл ба Цусны донор” гэсэн сэдвүүдээр лекц сонсч, харилцан яриа өрнүүлж мэдээ мэдээлэл өглөө.

Дэлхий дахинд жил бүр 500 мянган хүн цус дутагдсанаас нар бардаг

Дэлхий дахинд цус, цусан бүтээгдэхүүн дутагдсанаас жил бүр 500 мянга гаруй хүн амь насаа алдаж байна гэсэн судалгаа бий. Тэдгээрийн дотор 150 мянга нь эмэгтэй жирэмслэлт болон төрөлтийн явцад амь насаа алдаж байна.

Манай улсад цусны донор дутагдалтай байна

Хүний цусны бүтэцийг олж тогтоосноос хойш ердөө зуу гаруй жил өнгөрчээ. ДЭМБ-ын тооцоолсноор аливаа улсын нийт хүн амын гурван хувь нь Цусны донорын хөдөлгөөнд хамрагдвал шаардлагатай хэрэгцээгээ бүрэн хангана гэж үздэг. Тэгвэл манай улсын хувьд энэ үзүүлэлт ердөө л 0,7 хувь буюу 19 мянга орчим хүн байгаа. Энэ нь манай улсад 60 мянга гаруй цусны донор хэрэгтэйгээр ердөө 19 мянга байна гэсэн үг. Тун хангалтгүй тоо байгаа биз. Сүүлийн үед мэссэнжирээр цус шаардлагатай байгаа хүмүүсийн зар ээлжлэн ирэх болсныг та бид мэднэ. Үүнээс үзэхэд манай улсад донорын хэрэгцээ чухал байгаа нь харагдаж байна.

Манай улс гамшигт ослын үед хэрэглэх цусны нөөц алга

Байгалийн гамшигт ослын үед яаралтай хэрэглэх цус, цусан бүтээгдэхүүний нөөц бараг байхгүй гэнэ. Цусны донорын хөдөлгөөнийг дэмжих талаар төр, засгийн зүгээс шаардлагатай хууль, тогтоомжууд гардаг ч хэрэгжилт нь хангалтгүй байна. 2000 онд батлагдсан Донорын тухай хуульд “Сайн дурын авлагагүй донорын хөдөлгөөнийг өрнүүлэх сургалт, сурталчилгаанд  шаардагдах хөрөнгийг улсын төсвөөс гаргана” гэж заасан боловч бүтэн долоон жил өнгөрсний дараа ердөө л 3,8 сая төгрөгийг суулгаж өгчээ. Одоо энэ мөнгөний хэмжээ 20 сая төгрөг болж нэмэгдсэн ч төдийлөн хангалттай байж чадахгүй байна.

Иргэд аж ахуй нэгж сайн дураар цусаа хандивлаж, олон арван хүний амийг аврахыг уриалж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.