УИХ-ын гишүүн Ц.Дашдорж оюутан залуусыг дэмжиж ажиллах амлалтаа хэрэгжүүлэн ажиллаж байна
2010.03.12

УИХ-ын гишүүн Ц.Дашдорж оюутан залуусыг дэмжиж ажиллах амлалтаа хэрэгжүүлэн ажиллаж байна

Vip76.mn сайтын "76-аас асууя" буланд иргэн Уранболдоос УИХ-ын гишүүн Ц.Дашдоржд хаяглан дараах захиаг илгээсэн юм “Та яагаад ч юмdashdorj нутаг орныхоо төлөө дорвитой юм хийхгүй байх шигээ. Уул нь гарахдаа оюутнуудаа дэмжинэ гэсэн одоо таг байна даа яг юу болов оо?”

Түүний энэхүү асуултад Эрхэм гишүүний туслах бидэнд  хариу ирүүлсэн байна.
Иргэн н.Уранболдын асуултанд хариулъя.
Оюутнуудынхаа төлөө хийдэг ажлууд нь хэвээрээ байгаа. Тухайлбал 2009-2010 оны хичээлийн жилд аймгийнхаа 25 оюутанд тус бүр 300000 төгрөгийн тэтгэлэг олголоо. Мөн 10 оюутанд энэ хичээлийн жилийн турш автобусаар үнэгүй зорчих эрхийн VISA тэтгэлэг олголоо.

Бакалаврын түвшний оюутнаас гадна “Алтайн хөгжил XXI зуун”ТББ-ын ивээн тэтгэлэгээр орон нутагтаа ажиллаж буй 25 залууг Удирдлагын академид төрийн удирдлагын менежер мэргэжлээр, мөн 25 багшийг ХИС-ийн боловсрол судлалын магистрийн сургалтанд тус тус суралцуулж байна.

Ц.Дашдорж нь УИХ-ын гишүүнээр сонгогдохоосоо өмнө Говь-Алтай аймгийн оюутан, залуучуудын “Ирээдүй-Алтай” холбооны тэргүүнээр ажиллаж байлаа. Гэвч холбооны дүрмийн дагуу тэргүүний үүргийг 2 жил гүйцэтгэсэн төдийгүй 35-аас дээш настай тул сонгуульт ажлаа дараагийн шинэ тэргүүнд хүлээлгэн өгсөн болно.

“Ирээдүй-Алтай” холбооны хүндэт гишүүний хувьд тус холбооноос зохион байгуулсан “Зүүдний мөнгөн Алтай” урлагийн наадмыг 5.6 сая төгрөгөөр ивээн тэтгэж оролцсонд олон залуус талархалтай байгаа билээ.

УИХ-ын гишүүн Оюутан залуусыг дэмжиж ажиллах амлалтаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.