Ардчилсан хүчнийхэн Байгаль орчинд ээлтэй бодлого явуулна
2010.03.15

Ардчилсан хүчнийхэн Байгаль орчинд ээлтэй бодлого явуулна

Ардчилсан хүчний холбооны анхдугаар хурлаар хэлэлцсэн гол асуудлуудын нэг нь байгаль орчныг хамгаалахад байлаа. Холбооныхон гүний ус, ardchilsan_huchinХөвсгөл далайн ай савыг стратегийн нөөцөд авч, улсын тусгай хамгаалалтад оруулах саналыг чухалчлан хэлэлцсэн.

 

Түүнчлэн салбар хуралдаанаар ч гэсэн байгаль орчин, иргэдийн аюулгүй байдалд амьдрах бололцоог бүрдүүлэх талаар ярьж байсан юм. Тухайлбал С.Эрдэнэ гишүүн Хөвсгөл далай хэмээн ард түмэн хайрлан нэрлэх энэ нуур Монгол улсын хамгийн гүн нуур юм. Хөвсгөл нуураа хайрлан авч үлдэнэ гэдэг дэлхийн нийт цэнгэг ус хомсдож байгаа үед чухал асуудал болж байна. Хөвсгөл нуурт нийт 96 гол горхи цутгах бөгөөд ганцхан Эгийн гол эх авч урсан Сэлэнгэ мөрөнд цутгана. Өвлийн улиралд арван хоёрдугаар сараас таван сар хүртэл хөлддөг. Иймээс ч мөсний баяр тэмдэглэх нь өвлийн улиралд жуулчдыг татах  бололцоог бүрдүүлдэг.

 

Хөвсгөл далай, түүний экосистемийн онгон дагшин байдлыг хамгаалж, хадгалж үлдэх нь нэн тэргүүний асуудал болоод байна. Хөвсгөл далайг уул уурхайн олборлолт, аж ахуйн ашиглалтаас ангид байлгаж, улсын тусгай хамгаалалтад оруулах нь Хөвсгөл нутгийн ард иргэд төдийгүй Монгол түмний ирээдүй хойч үедээ үлдээх баялагийн нэг билээ.

 


 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.