“Аварга” буудлагын шинэ клуб нээлтээ хийлээ
2010.03.16

“Аварга” буудлагын шинэ клуб нээлтээ хийлээ

Манайд буудлагын 6 клуб байдаг ч нийслэлд ердөө ганцхан нь үйл ажиллагаагаа явуулдаг. Сүүлийн 2 жил буудлагын спортоор хичээллэх сонирхолтой хүүхэд залуус ихэссэн учраас энэ төв ачааллаа даахаа байж багагүй хүндрэл тулгарч байсан. monkhochir_buudlagaХичээл сургуулилт хийх орчин дутмаг байгаа нь тамирчдын амжилтанд сөрөг нөлөөтэйг буудлагын спортын дасгалжуулагчид ч хэлдэг. Тэгвэл тулгамдаж байгаа энэ бэрхшээлийг арилгахаар Батлан Хамгаалах Яамны Алдар спорт хороо “Аварга” нэртэй буудлагын шинэ клубийг өнөөдөр нээлээ.  Нээлтэд УИХ-ын гишүүн, Буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир болон ЗХЖШ, БХЯ, БТС-ын зүтгэлтнүүд оролцлоо.

Буудлагын холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир хэлэхдээ “тамирчдад  байнгын бэлтгэл хийх бололцоо олгож шинэ клуб бий болж байгаад баяртай байна. Энэ клуб байгуулагдсанаараа буудлагын спортод бас нэгэн дэвшилт ирлээ гэж үзэж байна. Энэ клубээс олон аварга, гавъяатууд төрнө хэмээн би дотроо мөрөөдөж байгаа” хэмээгээд шинэ клубийг мялаан, клубын багш Л.Ундралбатд “нэг сайн шинэ тамирчин гарч ирж байгаа гэсэн түүндээ бариулаарай” хэмээгээд буу бэлгэллээ.

Манайд буудлагын спортын анхны тийр 1989 онд Ардчилсан Герман Улсын буцалтгүй тусламжаар баригдаж байсан гэдэг. Зэвсэгт хүчин үүсгэн байгуулагдсаны 89 жилийн ойн баярын өмнө үйл ажиллагаа нь эхэлж байгаа Шинэ клубтэй нийлээд манайд буудлагын 7 тийр ажиллана. Үүнээс 5 нь Архангай, Булган, Хэнтий зэрэг хөдөө орон нутаг хичээллэдэг юм байна. Дашрамд дуулгахад Монголын буудлагын спортын цомын төлөөх тэмцээн энэ сарын 16-нд нээлтээ хийх гэж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.