Сурч боловсрох эрхийн тухай хэлэлцүүлэг болно
2010.03.17

Сурч боловсрох эрхийн тухай хэлэлцүүлэг болно

Хүний эрхийн Үндэсний Комиссоос  энэ сарын 17-ны өдөр “Монгол Улсын Хүний эрх, эрх чөлөөний 2010 оны disabledmen_vip76байдлын талаарх илтгэл”-ийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сурч боловсрох эрхийн хэрэгжилт ” сэдэвт гуравдугаар бүлгийн хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэхүү хэлэлцүүлэг нь Засгийн газрын XI байрны 514 тоот өрөөнд 14:30 цагаас эхлэх юм байна.

Хэлэлцүүлэгт НХХЯ, БСШУЯ, ЗТБХБЯ, Хүүхдийн төлөө газар болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцоно.

Энэ бүлгийг өнгөрсөн онд Мерси Кор олон улсын байгууллагатай хамтран хийсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сурч боловсрох эрхийн хэрэгжилт” судалгааны баримт, мэдээлэлд тулгуурласан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сурч боловсрох эрхийн талаарх эрх зүйн орчин, тэдгээр иргэдийн бүх шатны боловсролд хамрагдсан байдал, сургалтын орчны хүртээмжийн асуудлуудын хүрээнд боловсруулан, төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллөөр хэлэлцүүлэх юм. Хэлэлцүүлгээс төрийн болон төрийн бус байгууллагуудын санал, дүгнэлт, шүүмжийг илтгэлд тусгах зорилгоор уг хэлэлцүүлгийг зохион байгуулж байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.