“Парламентат ёс” илтгэлийн тэмцээн болно
2010.03.17

“Парламентат ёс” илтгэлийн тэмцээн болно

УИХ-ын Тамгын газраас их, дээд сургуулийн оюутнуудын дунд шилдэг илтгэлийн уралдаан зарласан байна. Илтгэл chuulgan_tanhim_vip76нь “Парламентат ёс” сэдвийн хүрээнд түүний хөгжлийн чиг хандлага, Монгол Улсад хэрхэн бүрэлдэн тогтсон, төлөвших үйл явц зэрэг асуудлуудыг хөндсөн байх шаардлагатай аж. Оюутны судалгаа шинжилгээний ажлыг дэмжих зорилгоор энэхүү илтгэлийн уралдааныг зохион байгуулж байгаа юм байна.

Энэ нь парламентат ёсны үзэл, онол, хууль тогтоох үйл ажиллагааны шинжлэх ухааны үндэслэлийг үнэлэх үнэлэмжийг дээшлүүлэх, түүнийг сурталчлах үйл ажиллагааг өрнүүлэхэд чиглэгдэж буй.

Эхний шатны илтгэлүүдээс наймыг шалгаруулан дараагийн шатанд оролцуулах юм. Тавдугаар сарын таванд найман илтгэлийг хэлэлцүүлж шилдгийг тодруулах юм байна. Шилдгийн шилдэг нэг илтгэл өргөмжлөл, 800 мянга, шилдэг хоёрыг шалгаруулж өргөмжлөл, 500 мянган төгрөгөөр шагнана.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.