Ахмад дайчид шинэ байрны түлхүүрээ гардлаа
2010.03.18

Ахмад дайчид шинэ байрны түлхүүрээ гардлаа

Ахмад дайчдад орон сууц олгох ажиллагаа үргэлжилж байна. ЗТБХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-Эрдэнэ гуравдугаар сарын 17-нд daichid_bair30 ахмад дайчныг яамныхаа хурлын зааланд хүлээн авч, Монгол Улсад Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний ойн баярын мэнд дэвшүүлэн, шинэ байрных нь түлхүүрийг гардуулж, эрүүл энх урт наслахыг хүсэн ерөөв. Дайнд оролцсон ахмад дайчдад нэг өрөө байр олгох ажил өнгөрсөн жилээс эхэлсэн юм. Нийтдээ 1620 ахмад дайчинд нэг өрөө байр олгохоор болсноос өнгөрсөн онд 161 ахмадад байрны түлхүүрийг нь гардуулжээ. Тэд бүгд хоёр дайнд оролцсон юм байна. Харин шинэ он гарснаас хойшхи эхний гурван сарын хугацаанд нэрсийн жагсаалтын эхнээс 516 ахмад дайчин шинэ байрны түлхүүрээ гардан авчээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.