МЭНДЧИЛГЭЭ
Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон иргэн бүр хувийн өмчтэй байх эрхийг хангаж, зах зээлийн эдийн засгийн эрх чөлөөг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар баталгаажуулах үйл хэрэгт хувь нэмрээ оруулсаар ирсэн ахмадууд, үе үеийн төрийн болон орон нутгийн өмчийн салбарын ажилтан, албан хаагчид тэдний гэр бүл, хамтран ажилладаг байгууллага, хамт олонд Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын Хувьсгалын түүхт 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын мэндчилгээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын нэрийн өмнөөс болон хувиасаа өргөн дэвшүүлье.
Үндэсний их баяр наадам бол Монгол үндэстний оюун санааны дархлааг хамгаалж үлдсэн, нүүдэлчин түмний зан заншил, соёл уламжлалыг хадгалж чадсан монгол хүн бүрийн хүсэн хүлээж хийморь сүлдээ бадраадаг Монголчуудын үнэт өв билээ.
Төрт ёсны түүхэн уламжлал шингэсэн, түмэн олны баяр цэнгэл хосолсон Үндэсний их баяр наадмаараа эрэмгий хүчит бөхчүүд нь бяртай, эрдэнэт хурдан хүлгүүд нь шандастай, эрхий мэргэн харваачид нь цэцтэй байх болтугай!
Дэлхийд ганцхан Монгол наадамдаа
Дэнж хотойтол сайхан наадаарай!
ДАРГА Б.ЦЭНГЭЛ