Төр, засгийнхан ирэх зургадугаар сард говьд хуралдана
2010.03.19

Төр, засгийнхан ирэх зургадугаар сард говьд хуралдана

Монгол Улсын Ерөнхийлөгч ингэж ам алдсан тал бий. Тэрээр өнгөрсөн оны сүүлээр Дани улсын нийслэл Копенгаген хотноо болсон байгаль,govi_08 орчны асуудлаарх Дэлхийн чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ ийн онцолсон юм. Өнөөдөр манай улсын газар нутгийн 70 орчим хувь цөлжөөд байгаа. Говь-Алтай аймгийн Хөх морьт сум гэхэд тэр чигээрээ цөлжчихөөд байгаа. Говийн аймгуудад айлууд халуун зунаар гүүгээ элсэн дээр уяаж байгаа. Ийнхүү байгаль, орчин, цаг агаар хэрхэн хувьсан өрчлөгдөж байгааг манай говиос харж болно. Тиймээс Засгийн газар ирэх зургадугаар сард говьд хуралдахаар болсон бололтой. Ингэхдээ Засгийн газар дангаар хуралдах уу, эсвэл санаачлага гаргаснаараа Ерөнхийлөгч зохион байгуулж удирдан явуулах уу, төр, засгийнхан хамтарч хуралдах уу, хуралдаанаар ямар асуудал хэлэлцэн газар дээр нь шийдэх талаар одоогоор тодорхой бус байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.