"Ус ба бүтээн байгуулалт" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно
2010.03.22

"Ус ба бүтээн байгуулалт" сэдэвт эрдэм шинжилгээний хурал болно

Дэлхийн усны өдөр-2010 өнөөдөр тохиож байна. Анх 1992 оноос Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүрээлэн буй waterday_2010_vip76орчин, Хөгжлийн тухай Бразилийн Рио-дэ Жанеиро хотноо болсон олон улсын хурлаас энэ өдрийг тэмдэглэх уриа гарч байжээ. Хорвоо дэлхийн амьдралын амин дэм болсон усны хэрэглээг зүй зохистой болгох, хамгаалах талаар олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, боловсрол олгох зэрэг устай холбоотой олон асуудлуудыг шийдэх зорилтууд тавьсан билээ.

Олон улс өнгөрөгч жил "Хил дамнасан ус" нэрээр "Хамтын хэрэглээ-Хамтын боломж" сэдвийн доор Дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлсэн юм.

Нэгдсэн үндэсний байгууллагаас зохион байгуулж буй "Water for life" 11 жилийн үйл ажиллагаа, Монгол улсад усны салбар үүсч хөгжсөний 72 жилийн ой Дэлхийн усны өдрийг тохиолдуулан "Ус ба бүтээн байгуулалт" сэдэвт их, дээд сургуулийн оюутнуудын эрдэм шинжилгээний V бага хурал өнөөдөр болох юм. Энэхүү эрдэм шинжилгээний бага хурал МУИС-ийн нэгдүгээр байрны 320 тоот хурлын танхимд болох юм байна.

Дэлхий дээр хүн бүрт хангалттай хэмжээний цэнгэг усны нөөц бий боловч, энэ нөөц нутаг дэвсгэрээр туйлын жигд бус тархацтай хийгээд усны нөөцийн зүй зохистой менежмент ихэнх нутагт хангалтгүй байна.

Өдөр тутам дэлхийн хүн ам ахуйн хоёр сая тонн бохир ус цэнгэг усны эх үүсвэрт цутган, бохирдуулж байна.

Хөгжиж буй орнуудад үйлдвэрийн нийт бохир усны 70 орчим хувийг цэвэрлэгээгүйгээр ашиглаж болохуйц усны эх үүсвэрт хаяж байдаг гэсэн судалгаа байдаг аж.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.