Гэнэтийн үер ус, аянга цахилгаан, борооны болзошгүй эрсдэлээс сэрэмжлэнэ үү
2023.08.16

Гэнэтийн үер ус, аянга цахилгаан, борооны болзошгүй эрсдэлээс сэрэмжлэнэ үү

Бид цаг агаарын мэдээг авч, урьдчилан сэргийлснээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг эрсдэлээс хамгаалах, болзошгүй хохирол эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.

Тиймээс иргэд та бүхэн маань гэнэтийн үер ус, аянга цахилгаан, борооны өмнөх нөөлөг салхины болзошгүй эрсдэлээс сэрэмжлэнэ үү.

Өнөөдөр Өвөрхангай, Булган, Төв, Сэлэнгийн нутгаар ахиухан хэмжээний бороо, төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

Иймд:

  • Үерийн аюултай бүсээс хол, аюулгүй газарт байрлаж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн аюулгүй байдлыг хангах
  • Орон сууцны хорооллын граж, В1 давхрын руу ус орохоос сэргийлэн хамгаалалт татах
  • Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих
  • Цахилгааны аюулгүй байдлыг хангах
  • Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх
  • Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх
  • Онцын шаардлагагүй бол хот хоорондын замд зорчихоос татгалзах
  • Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг зөвлөж байна.