“4000 айлын орон сууц”-ны хөтөлбөр гацаанаас гарлаа
2010.03.23

“4000 айлын орон сууц”-ны хөтөлбөр гацаанаас гарлаа

Төрийн албан хаагчдыг орон сууцаар хангахoron_suuts “4000 айлын орон сууц” хөтөлбөр нь төрд алба хашиж байгаа мянга мянган албан хаагчдыг баярлуулсан үйл явдал болж байсан ч бодит амьдрал дээр м2 нь 650,000 төгрөгийн үнэтэй орон сууц байгаагүй нь иргэдийг бухимдахад хүргэж уг хөтөлбөр ч үндсэндээ зогсонги байдалд ороод байсан билээ.

Энэ ч үүднээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас төрийн албан хаагчдыг орон сууцны урт хугацааны зээлд хамруулах ажлын хүрээнд зохиогдож байгаа “Орон сууц 4000”  хөтөлбөрийн хэрэгжилтийн байдал болон хөтөлбөрт хамрагдах барилгын компаниудын орон сууцны үнийг хэр үндэслэлтэй болохыг Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хууль, Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцэж буй эсэхийг тогтоох зорилгоор хяналт шалгалт хийсний үр дүнд Тэргүүн шадар сайдын ажлын албанд  “Журам батлах тухай” 368 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-д өөрчлөлт оруулах талаар санал хүргүүлсэн юм байна. Өөрөөр хэлбэл “Орон сууц 4000” хөтөлбөрийг зохион байгуулагч байгууллагууд болох Зам тээвэр, барилга хот байгуулалтын яам, Орон сууцны санхүүжилтийн корпорациас Засгийн газрын 2009 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн “Журам батлах тухай” 368 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албан хаагчдыг орон сууцны зээлд хамруулах журам”-д хамрагдах аж ахуйн нэгжүүдийн орон сууцны м2 талбайн үнийг 650.0 мянган төгрөгөөс доош байхаар тооцож, тусгуулахдаа барилгын компаниудын борлуулалтын ашгийг тодорхой хэмжээгээр тооцож оруулаагүй нь аж ахуйн нэгжүүдийг уг хөтөлбөрт хамрагдахгүй байх гол хүчин зүйл болсон байна. Мөн уг хөтөлбөрт зөвхөн банкны барьцаанд байгаа аж ахуйн нэгжүүдийн шинэ орон сууц хамрагдахаар хязгаарласан нь өрсөлдөөнийг хязгаарласан төдийгүй хэрэглэгчийн сонголт хийх боломжийг хязгаарласан байжээ.

Энэ ч үүднээс Засгийн газрын хуралдаанаар “Төрийн албан хаагчдын болон иргэдийг орон сууцаар хангах арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын 2-р зүйлийн “арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа орон сууцыг м2 нь 650,000 төгрөгөөс хямд байх /нийслэлд/ зарчим баримтлан....” гэснийг “орон сууцыг” гэж, “...арилжааны банкны зээлийн барьцаанд байгаа...” гэснийг “ашиглалтанд орсон” гэж өөрчлөн найруулсан байна. Ийнхүү Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын хийсэн хяналт шалгалтын үр дүнд 4000 айлын орон сууны хөтөлбөр гацаанаас гарч төрийн албан хаагчид орон сууцандаа орох нөхцөл бүрдлээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.