Дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд тавих хяналтыг чангатгана
2010.03.23

Дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэлд тавих хяналтыг чангатгана

Манай улсад уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буйтай уялдаж дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эрэлт хэрэгцээ жилээс жилд нэмэгдэж,delbereh цаашид улам өсөх хандлагатай байгаа. Тухайлахад зөвхөн 2008 онд л гэхэд 2860 гаруй тонн тэсрэх бодис, 167 мянган тонн аммиакийн шүүг гаднаас оруулж иржээ. Гэвч ийм төрлийн хэрэгслийн эргэлттэй холбогдолтой мэдээллийг Эрдэс баялаг, эрчим хүчний болон Сангийн яам хариуцдаг ч цагдаа, тагнуул, мэргэжлийн хяналт, онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын дүн мэдээтэй зөрдөг, мэдээ, тайланг харилцан солилцох тогтолцоо бүрдээгүй, энэ чиглэлээр орон нутагт үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад тавих хяналт сул байгаа нь улс орны болон иргэдийн аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд ноцтой үр дагавар учруулж болзошгүй нөхцөл байдал үүсгэж мэдэхээр байгаа тул УИХ-ын гишүүн Э.Мөнх-Очир, Р.Амаржаргал, Я.Батсуурь, Х.Жекей, Ц.Шинэбаяр, З.Энхболд нар Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн барилаа.

Хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлт гэсэн ойлголт, энэ харилцааг зохицуулах, түүнд тавих хяналтын тогтолцоо, Засгийн газрын болон батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын бүрэн эрх, цэргийн мэргэжлийн нэгдмэл удирдлагаар хангах дээд байгууллага, мөн нутгийн захиргааны болон аж ахуйн нэгж байгууллага, иргэний хүлээх үүргийг шинээр томъёолсны дээр эдгээр хэрэгсэлд тавих тусгай шаардлага, хориглох зүйлүүд, түүнчлэн хадгалах, ашиглах, импортлох, тээвэрлэх, устгах ажиллагаа, тэсэлгээний ажил явуулах горимтой холбогдсон нэмэлт шаардлагуудыг нарийвчлан тусгасан байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.