Багачууд авлигын тухай ойлголт авлаа
2010.03.24

Багачууд авлигын тухай ойлголт авлаа

Авлигатай тэмцэх газар цуврал лекц зохион байгуулж эхэллээ. Шударга байдал, зөв амьдралын зан үйл төлөвшүүлэх corruption_vip76зорилгоор олон нийтэд зохион байгуулж буй цуврал лекцийн салхийг хагалж, Монгол Улсын гавьяат багш Ц.Түвшинтөгс “Хүүхэд өнөөдрийн иргэн” сэдвээр нийслэлийн 33 дугаар сургуулийн дөрвөөс наймдугаар ангийн сурагчдад лекц уншив.

Ц.Түвшинтөгс багш “Хүүхэд бол ирээдүйн иргэн гэж нийгэм судлаачдын хэлдэгтэй би санал нийлдэггүй. Хүүхэд бол өнөөдрийн иргэн. Харин ирээдүйдээ эрүүл саруул сэтгэлгээтэй, зөв шударгаар амьдрахын тулд өнөөдрөөс иргэн болж төлөвших хэрэгтэй” гэж үздгээ хэлээд нийгэмшихүй, ухаажихуй, хөгжихүй зэрэг сэдвүүдээр таван үсгийн онч боловсруулснаа хүүхдүүдэд тайлбарлан ярилцсан юм.


0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.