Төрөх эмнэлэгүүдийн засвар таван сарын нэгэн гэхэд бүрэн дуусна
2010.03.24

Төрөх эмнэлэгүүдийн засвар таван сарын нэгэн гэхэд бүрэн дуусна

Нийслэлийн хоёр төрөх эмнэлэг их засварт орж байгаа билээ. Засварын ажлууд ирэх тавдугаар сарын нэгэн гэхэд бүрэн дуусаж, хэвийн ажиллагаандаа орох юм байна.1_amarjih

Нэгдүгээр төрөхийн хувьд засварын ажлыг салхивч, дээвэр, дулаан, цахилгаан гээд зургаан хэсэгт нийтдээ зургаан компани гүйцэтгэж байгаа бөгөөд инженерүүдийн удирдсан багууд засварын ажлыг тавдугаар сарын нэгэн гэхэд дуусгахаар ажиллаж байна. Эмнэлэгийн засварын ажлын гүйцэтгэлд хотын холбогдох газруудаас өдөр бүр шалгаж, хяналт тавьж ажиллаж байна. Харин хоёрдугаар төрөх эмнэлэгийн хувьд дээврийн засварын ажлыг дөрөвдүгээр сарын 1 гэхэд засварын ажил дуусгаж, эцсийн ариутгал хийгдэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Ингэснээр засвар дууссанаас хойш 14 хоногийн дараа гэхэд тус төрөх эмнэлэг үйл ажиллагаа хэвийн явагдах боломжтой болох аж.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.