Хүүхдийн асрамж, халамжийн нэгдсэн сүлжээ бий болгов
2010.03.24

Хүүхдийн асрамж, халамжийн нэгдсэн сүлжээ бий болгов

Хүүхдийн төлөө газраас санаачлан “Хүүхдийн асрамж, халамжийн байгууллагын мэдээллийн нэгдсэн сүлжээ”-г бий huuhed_tuluu_gazar_vip76болголоо.  Энэхүү сүлжээ нь тус газрын вэб сайтад суурилсан өндөр түвшний нууцлалтай, программ хангамж юм байна.

Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа хүүхдийн асрамж, халамжийн газарт амьдарч байгаа бүх хүүхдүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл багтаж байгаа аж.  Үндэсний хэмжээний хүүхдийн асрамж, халамжийн газрын мэдээллийг таван сардаа багтаан оруулах боломжтой гэж тооцоолсон байна. Энэ төвлөрсөн мэдээллийн сүлжээ бий болсноор хараа хяналтгүй, халамж асрамжийн газарт амьдарч байгаа хүүхдүүдийн талаарх мэдээллийн сантай болох юм.

Энэ жил Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсний 85 жилийн ой тохиох юм. Ойгоо тохиолдуулан асрамж, халамжийн газарт амьдарч байгаа хүүхдийн хувьсах зардлыг төрөөс гаргах тухай асуудал яригдаж байна. Мөн хүүхдийн асрамж, халамжийн үйлчилгээнд ажиллаж байгаа хүмүүсийн цалин урамшуулал, нийгмийн хамгааллын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай болсон байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.