Мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих нөхцөлийг хангахад анхаарна
2010.03.24

Мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих нөхцөлийг хангахад анхаарна

Монгол Улын эдийн засаг, нийгмийг 2010 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд өндөр технологийн аж үйлдвэрийг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого, ganbyamba_01хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэхээр заасны дагуу УИХ-ын даргын 2009 оны 123 тоот захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд Өндөр технологийн аж үйлдвэрийн талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ.

Тогтоолын төслийг боловсруулахдаа манай улсын өрсөлдөх чадвар, эдийн засгийн бүтэц, үйлдвэржилтийн судалгаанууд, аж үйлдвэрийн салбаруудын цаашдын хөгжлийн эрэлт хэрэгцээ, шинжлэх ухаан технологийн салбарын чадавхийн нэгдсэн судалгаа, дэлхий дахины технологи, инновец, аж үйлдвэрийн хөгжлийн чиг хандлагыг үндэс болгосон.  Энэ нь зөвхөн өндөр технологийн төдийгүй үндэсний эдийн засгийг үсрэнгүй хөгжүүлэх, дэлхийд өрсөлдөх чадвар бүхий үндэсний боловсрол, судалгаа хөгжил, технологи, аж үйлдвэр, санхүү, борлуулалтын сүлжээг бүрдүүлж хөгжүүлэх замаар мэдлэгт суурилсан эдийн засагт шилжих нөхцөлийг хангахад чиглэсэн стратегийн тулгуур баримт бичиг болсон гэж үзэж буйгаа тогтоолын төслийг өргөн барьсан УИХ-ын гишүүн Н.Ганбямба танилцууллаа.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.