Ажлын хэсэг тогтоолын төсөл боловсруулжээ
2010.03.24

Ажлын хэсэг тогтоолын төсөл боловсруулжээ

УИХ-ын даргын 2009 оны арваннэгдүгээр сарын 13-ны өдрийн 180 тоот захирамжаар УИХ-аас баталсан Мянганы хөгжлийн зорилтуудад суурилсан erdenet_uildverҮндэсний хөгжлийн цогц бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Монгол Улсад уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн зэсийн баяжмалыг боловсруулах, зэс хайлуулах үйлдвэр барьж байгуулах асуудлаар бодлогын баримт бичиг боловсруулах үүрэгтэй ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Дамба-Очироор ахлуулан 11 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан юм.

Дэлхийн санхүү, эдийн засгийн хямралын үе дэх техник, тоног төхөөрөмж, материалын үнийн бууралт, зарим бүтээгдэхүүний үнийн өсөлтийн албан татварын тухай хууль хүчингүй болсон зэрэг хүчин зүйлүүдийг үндэслэн Эрдэнэтийн зэсийг хайлуулах үйлдвэр байгуулах ажлыг яаралтай эхлүүлэх шаардлагатай байна. Зэс хайлуулах үйлдвэр байгуулснаар өнөөгийн “Эрдэнэт” үйлдвэрийн үр ашгийг 4-5 дахин нэмэгдүүлэх боломжтой төдийгүй шинжлэх ухааны өндөр түвшинд хөгжиж буй электрон техникийн болон бусад чиглэлийн шинэ технологи эзэмших, мэргэших, шинээр ажлын байр бий болгох бололцоо нээгдэж, улс орны дэд бүтцийн хөгжилд чухал нөлөө үзүүлнэ гэж ажлын хэсгийн гишүүд үзээд Зэс хайлуулах, боловсруулах  үйлдвэр барьж байгуулах тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулжээ.

Зэс хайлуулах, боловсруулах үйлдвэрийг барьж байгуулах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэлийг боловсруулах, шаардагдах хөрөнгө санхүүгийн эх үүсвэрийг шийдвэрлэх чиглэлээр Засгийн газарт тодорхой хугацаатай үүрэг өгч, биелэлтийг УИХ-аар хэлэлцэхээр тогтоолын төсөлд тусгасан байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.