“Цахим эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд 17 арга хэмжээг хэрэгжүүлж байна
УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал Орхон аймагт цахим шилжилтийн хэрэгжилтийг ханган ажиллаж буй харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын төр, хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзлаа.
Тус уулзалтаар салбарын бодлого үйл ажиллагааны зорилго, төлөвлөлтийг танилцуулж, тэдэнтэй санал солилцлоо. Орхон аймагт “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээндээ Смарт Эрдэнэт платформ, Эрдэнэт ГМС, Мэдээллийн аудит, Бизнес хөгжүүлэлт зэрэг 17 арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөсөнөөс одоогоор 5 арга хэмжээ бүрэн хэрэгжээд байна. “Цахим” аймаг бодлогын хүрээнд Орхон аймаг “Цахим Эрдэнэт” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлээд байгаа нь тус аймгийг улсын хэмжээнд жишиг аймаг болгох боломжтой юм.
Холбоотой мэдээ
2024.11.22
2024.11.22
2024.11.22