28.29 мянган тонн нөөцөлсөн бүтээгдэхүүнийг нефьт импортлогчдод худалдана
2010.03.24

28.29 мянган тонн нөөцөлсөн бүтээгдэхүүнийг нефьт импортлогчдод худалдана

Засгийн газраас санаачлан боловсруулсан Газрын тосны бүтээгдэхүүнийг худалдан борлуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Сангийн сайд shatahuunС.Баярцогт өргөн барив. Газрын тосны бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах талаар авах зарим арга хэмээний тухай УИХ-ын 2008 оны 48 дүгээр тогтоолын дагуу мөн оны найм, есдүгээр саруудад нийтдээ 28.29 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүнийг 44 тэрбум төгрөгөөр худалдан авч нөөцөлсөн агаад одоогийн байдлаар хадгалалтын болон бусад зардалд нийтдээ таван тэрбум гаруй төгрөгийн нэмэлт зардал гаргаад байгаа аж. Газрын тосны бүтээгдэхүүнийг хадгалах зардал өндөр, чанар нь муудаж болзошгүй, түүнчлэн Монгол Улсыг хөгжүүлэх сангийн тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан Засгийн газар нөөцөлж хадгалсан дээрх хэмжээний газрын тосны бүтээгдэхүүнийг нефьт импортлогчдод худалдан борлуулж, орлогыг улсын төсөвт төвлөрүүлэхээр УИХ-ын тогтооолын төсөл боловсруулжээ.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.