Төв аймгийн Баянхангай сумын ЕБС-ийн сургалтын үйл ажиллагаатай танилцав
2023.09.04

Төв аймгийн Баянхангай сумын ЕБС-ийн сургалтын үйл ажиллагаатай танилцав

Хичээлийн жилийн нээлттэй холбогдуулан Төв аймгийн Баянхангай сумын Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагаатай танилцаж, санал хүсэлтийг нь сонслоо.

УИХ-аас баталсан Боловсролын багц хуулийн талаар мэдээлэл өгч, аймгийн боловсролын салбарт хэрэгжүүлж байгаа "Багш бүрд компьютер" хөтөлбөрийн хүрээнд энэ хичээлийн жилд багш нарыг зөөврийн компьютероор хангахаар болсныг дуулгалаа.

Өнгөрсөн удаад суманд ажиллах үеэр цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийн асуудлыг БШУЯ-д уламжилж, 3-р ээлжид оруулан шийдвэрлэхээр болсон байна.

Мөн сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд чухал шаардлагатай олон үйлдэлт өнгөт хэвлэгчийг гардуулан өглөө. Баянхангай сумын сургууль, цэцэрлэгийн бүтээлч хамт олонд амжилт бүтээлийн дээдийг хүсэж, сурагч хүүхдүүддээ хичээлийн шинэ жилийн баярын мэнд дэвшүүлье.