Манай эдийн засгийн өсөлт 2000 оноос хойших хамгийн доод түвшиндээ  энэ онд хүрэх төлөвтэй байна
2010.03.25

Манай эдийн засгийн өсөлт 2000 оноос хойших хамгийн доод түвшиндээ энэ онд хүрэх төлөвтэй байна

Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газар Монгол Улсын нийгэм эдийн  засгийн өнөөгийн  байдал,  банк  санхүүгийн  үйл  ажиллагааны  талаар  2009  оны  9  дүгээр  сард  олон
нийтийн дунд зургаа дахь жилдээ санал асуулга явуулж, үр дүнг өмнөх онуудтай харьцуулан үн шинжилгээ  хийсэн байна.

Та бүхэнд судалгааний Эдийн засгийн өсөлт хэсэгийн “шигэтгээг “толилуулж байна.

Монгол улсын эдийн засаг 2008 онд 8.9 хувиар өссөн нь сүүлийн 5 жилийн дундаж өсөлт (8.7%) ижил түвшинд байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий өсөлт нь 2008 онд мөн л харьцангуй өндөр буюу ҮСГ-ын тооцоогоор 7.0 хувь байв. Харин үүнийг нарийвчлан үзвэл харьцуулах үнээр тооцсон ДНБ  оны  эхний хагаст 11.9  хувь  өсч, хоёрдугаар  хагаст 6.5 хувь өсөлттэй гарсан нь эдийн  засгийн  хямрал манай  улсад  бодитойгоор нүүрлэсний  дохио  байлаа.  2008 оны  сүүлийн  улирал  гэхэд  уул  уурхай,  боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбарууд уналтад орж эхэлсэн  байна. Улмаар ДНБ  2009  оны  эхний  хагаст  өмнөх  оны  мөн үеэс 1.3 хувиар буурсан  нь хямрал  хүчээ  авсны  илэрхийлэл юм.

лон Улсын Валютын Сан манай эдийн засгийн 2009 оны өсөлтийн талаарх 4 дүгээр сарын таамаглалаа дахин шинэчилж 2.7 хувиас  0.5  хувь  болгон  өөрчилсөн  нь  хямралын  үр  нөлөө  таамагласнаас  өндөр  байгааг илтгэнэ. Мөн 2010 оны өсөлтийн төлөв ч 4 дүгээр сарын таамаглалаар 4.2 хувь байсан бол 10 дугаар  сарын шинэчилсэн  таамаглалаар  3.0  хувь  байна  гэжээ. Өөрөөр хэлбэл манай эдийн засгийн өсөлт 2000 оноос хойших хамгийн доод түвшиндээ  энэ онд хүрэх төлөвтэй байгаа юм. Дэлхийн  эдийн  засгийн  хямрал  Монгол  улсад  нөлөөлж  буй  сувгууд  нь  гадаад  худалдаа,  гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламж, мөнгөн гуйвуулга, болон хөрөнгийн зах зээл юм.

Эдгээрээс  гадаад  худалдааны  суваг  нь  хямралыг  дагуулах  гол  суваг  байлаа.  Дээрх сувгуудаар дамжин хямрал манай эдийн засгийн бодит сектор буюу нийт хэрэглээ, засгийн  газрын хэрэглээ, экспорт, импортын хэмжээ, болон ДНБ-ий өсөлтөд нөлөөлж байна.   Үнэхээр  ч  импортын  хэмжээ  2000  оноос  хойш  дунджаар ДНБ-ий  56.0  хувийг,  экспортын  хэмжээ  48.8  хувийг  эзэлж  байгаа  нь манай  улсын  эдийн  засаг  гадаад  худалдаанаас  хэр их  хамааралтайг харуулна. Хямралын нөлөөгөөр манай гадаад худалдаа 2009 оны эрс буурсан  байна. Тухайлбал экспорт 2009 оны 1 дүгээр сараас 9 дүгээр сарууд 2008 оны мөн үеээс сар тутамд 21.3-46.4 хувиар буурсан байгаа бол импорт 39.0-48.2 хувиар буурсан байна. Экспорт  буурсан  нь  дэлхийн  зах  зээл  дэх  металл  болон  эрдэс  бодисын  үнэ  унаснаас  гадна  манай экспортын  бараа  бүтээгдэхүүний  эрэлт  буурсанаас  шалтгаалж  байгаа  бол  импорт  ийнхүү буурсан нь дотоодын эрэлт буурсан болон төгрөгийн ханш эрс суларч, ингэснээр импортын бараа бүтээгдэхүүний үнэ монголчуудын хувьд өссөнөөр тайлбарлагдаж байна.  Экспорт, импортын хэмжээ буурч буй нь дотоодын үйлдвэрлэлд нөлөөлөхөөс гадна экспорт, импортын гаалийн татварын орлого болон импортын бараанаас авах онцгой албан татварын орлогод нөлөөлснөөр улсын  төсвийн орлого  эрс буурч, төсвийн  алдагдал өсөхөд хүргэжээ.

Тухайлбал, хамгийн оргил үедээ буюу 2006 онд 61.5 хувийн өсөлттэй байсан улсын нэгдсэн төсвийн  орлого  2009  оны  9  дүгээр  сарын  дүнгээр  өмнөх  жилийн  мөн  үеэс  17.8  хувиар буурсан  дүнтэй  гарсан  бол  төсвийн  зарлагын  хэмжээ  өмнөх  оны  түвшингээс  2.6  хувиар өссөн  байна. Үүний  улмаас  төсөв  332.5  тэрбум  төгрөгийн  алдагдалтай  байгаа  бөгөөд  оны эцэс гэхэд зорилтот түвшин болох ДНБ-ий 5.8 хувь буюу 364 тэрбум төгрөгт багтах эсэх нь тодорхойгүй болжээ.

Ийнхүү  дэлхийн  эдийн  засгийн  хямрал  нь  манай  бодит  эдийн  засагт  гадаад  худалдаа, гадаадын  хөрөнгө  оруулалт,  зээл  тусламж  зэргээр  эдийн  засгийн  бодит  секторт  сөргөөр нөлөөлж байна.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.