Авто тээвэрчдийн нэгдсэн холбооныхон хуралдлаа
2010.03.25

Авто тээвэрчдийн нэгдсэн холбооныхон хуралдлаа

Төрийн ордонд өнөөдөр Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбооны удирдах зөвлөлийн хурал боллоо. Энэхүү teever_vip76хурлыг УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Г.Батхүү удирдан явуулсан бөгөөд тэрбээр тус холбооны ерөнхийлөгчөөр ажилладаг ажээ.

Хурлаар холбооны Хяналтын зөвлөлийн тайланг сонсож, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг ч хэлэлцлээ. Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо нь авто тээврийн салбарыг хөгжүүлэх, хэрэглэгчдийг тээврийн үйлчилгээгээр тасралтгүй, тогтвортой хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах  зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн гишүүн байгууллага, тээвэрчдийн эрх ашгийг хамгаалж, тэдэнд мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлдэг байна. Өнөөдрийн хуралд оролцогчид авто тээврийн оновчтой бүтэц, үр ашигтай сүлжээг хөгжүүлэх, тээвэрлэлтийн тааламжтай орчин бүрдүүлж хэвийн, тогтвортой  үйл ажиллагааг хангах, шинэ техник, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хүний нөөцийн хөгжлийг хангах, тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг салбарын хөгжлийн тулгамдсан асуудлаар санал солилцож байлаа.

Авто тээврийн салбарын хүрээнд мөрдөх хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенц, дүрэм журмын мөрдөлт, хэрэгжилтэд судалгаа дүгнэлт хийж, салбарын болон гишүүдийн эрх ашигтай зөрчилдөж буй асуудлаар саналаа боловсруулах чиглэлээр  ч хуралд оролцогчид ярилцсан юм.

Улс хооронд, хот хооронд, хот доторх тээврийн үйлчилгээг өргөтгөх, зохицуулалтыг сайжруулах, төрийн ачааллыг хөнгөвчлөх зорилгоор Авто тээврийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, аймгуудын тээврийн албадтай үйл ажиллагаагаа уялдуулах нь чухал байгааг мөн харилцан ярилцлаа. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй өнөө үед тээврийн салбарыг үүнтэй нягт уялдуулах нь чухал байгааг энэ үеэр хөндөн ярилцсан.

Монголын авто тээвэр үндэсний нийгэмлэг /МАТЭҮН/ анх 1996 онд тус  салбарт ажиллаж байсан хэсэг хүний  үүсгэл санаачлагаар  байгуулагдаж байжээ.

урлаар холбооны Хяналтын зөвлөлийн тайланг сонсож, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг ч хэлэлцлээ. Монголын авто тээвэрчдийн нэгдсэн холбоо нь авто тээврийн салбарыг хөгжүүлэх, хэрэглэгчдийг тээврийн үйлчилгээгээр тасралтгүй, тогтвортой хангах бодлого боловсруулж хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллах зорилготойгоор үйл ажиллагаа явуулж байна.

Түүнчлэн гишүүн байгууллага, тээвэрчдийн эрх ашгийг хамгаалж, тэдэнд мэргэжил арга зүйн туслалцаа дэмжлэг үзүүлдэг байна. Өнөөдрийн хуралд оролцогчид авто тээврийн оновчтой бүтэц, үр ашигтай сүлжээг хөгжүүлэх, тээвэрлэлтийн тааламжтай орчин бүрдүүлж хэвийн, тогтвортой үйл ажиллагааг хангах, шинэ техник, дэвшилтэт технологи нэвтрүүлэх, хүний нөөцийн хөгжлийг хангах, тээвэрчдийн эрх ашгийг хамгаалах зэрэг салбарын хөгжлийн тулгамдсан асуудлаар санал солилцож байлаа.

Авто тээврийн салбарын хүрээнд мөрдөх хууль тогтоомж, олон улсын гэрээ, конвенц, дүрэм журмын мөрдөлт, хэрэгжилтэд судалгаа дүгнэлт хийж, салбарын болон гишүүдийн эрх ашигтай зөрчилдөж буй асуудлаар саналаа боловсруулах чиглэлээр ч хуралд оролцогчид ярилцсан юм.

Улс хооронд, хот хооронд, хот доторх тээврийн үйлчилгээг өргөтгөх, зохицуулалтыг сайжруулах, төрийн ачааллыг хөнгөвчлөх зорилгоор Авто тээврийн газар, Нийслэлийн нийтийн тээврийн газар, аймгуудын тээврийн албадтай үйл ажиллагаагаа уялдуулах нь чухал байгааг мөн харилцан ярилцлаа. Уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж буй өнөө үед тээврийн салбарыг үүнтэй нягт уялдуулах нь чухал байгааг энэ үеэр хөндөн ярилцсан.

Монголын авто тээвэр үндэсний нийгэмлэг /МАТЭҮН/ анх 1996 онд тус салбарт ажиллаж байсан хэсэг хүний үүсгэл санаачлагаар байгуулагдаж байжээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.