Төрийн шагнал, одон медалийн бодлогыг өөрчлөх төслийн уралдаан зарлав
2010.03.26

Төрийн шагнал, одон медалийн бодлогыг өөрчлөх төслийн уралдаан зарлав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газраас Төрийн одон медалийн бодлогыг өөрчлөх уралдаан Odon_medal_vip76зарласан байна.
Уралдааны зорилго нь одоо мөрдөгдөж байгаа шагналын тогтолцоог агуулга, хэлбэрийн хувьд боловсронгуй болгох юм байна. Энэхүү төсөлд хувь хүн, албан байгууллага ганцаарчлан буюу хамтран оролцох буюу  төслийн материал нь дараахи шалгуурыг хангасан байна. Үүнд:
  1. Шагналын зорилго, агуулга нь шагналын ангилалтай нийцсэн байх,
  2. Нэр, загвар, өнгө дизайны шийдэл зохицсон байх,
  3. Шагналын дагалдах урамшууллын хэмжээг нарийн тооцож гаргасан байх гэсэн шалгуурыг тавьж байгаа юм байна.
Төслийн уралдааныг энэ оны гуравдугаар сарын 26-ны өдрөөс эхлэн зарлаж байгаа бөгөөд уралдаанд оролцогч нь энэ оны тавдугаар сарын нэгний дотор төсөл шалгаруулах багт материалаа өөрийн биеэр буюу итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан хүргүүлэх ёстой аж. Харин төсөл шалгаруулах ажлын хэсэг иргэдээс ирүүлсэн материалыг хүлээн авч Монгол Улсын Ерөнхийлөгчид танилцуулна.  
Шалгарсан төслийн оюуны өмчийн гэрчилгээ болон түүнийг ашиглахтай холбогдсон бүхий л хууль ёсны эрх нь Монгол Улсын Төрийн мэдэлд байх бөгөөд төсөл нь шалгарсан оролцогчдод гэрчилгээ олгож, тэдний бүтээлийг иргэний санаачилга, нийгэмд оруулж буй хувь нэмэр гэж үзэх гэнэ.
Төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэргэдэх төсөл шалгаруулах ажлын хэсэг төслийг хүлээн авах бөгөөд холбогдох мэдээллийг  www.president.mn цахим хуудас болон 328003, 265003 тоот утаснаас авна уу.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.