Л.Гансүх сайд тэргүүтэй төлөөлөгчид Германд айлчлаад ирлээ
2010.04.01

Л.Гансүх сайд тэргүүтэй төлөөлөгчид Германд айлчлаад ирлээ

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх тэргүүтэй төлөөлөгчид гуравдугаар сарын 15-аас gansukh_l_germand_vip7626-ны өдрүүдэд Холбооны Бүгд Найрамдах Герман улсын Франкфурт, Бонн, Берлин хотноо ажлын айлчлал хийлээ.

Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг урьдчилан тандаж судалснаар дасан зохицох стратеги тодорхойлох, хариу арга хэмжээ авах, нөлөөллийг нь ирээдүй үедээ аль болох бага байлгахын тулд ойн зохистой менежмент явуулах зэрэг цогц асуудлаар өргөн хүрээтэй уулзалтуудыг айлчлалын үеэр хийв. Хууль эрх зүйн орчин, бодлого, төлөвлөлт боловсронгуй болгох, иргэдэд суурилсан хамтын ойн менежментийг үр ашигтай явуулах, ойн үндэсний парк, мэдээллийн төв ажиллуулах талаар Герман улсын туршлагыг Монголд нэвтрүүлэхэд бодлого зохицуулалтын тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзлээ.

Герман бол уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох талаар дорвитой судалгаа хийж, загварчлал гаргасны үндсэн дээр ойн тогтвортой менежмент явуулж буй олон жилийн туршлага хуримтлуулсан орон юм. Засгийн газар нь дэлхий дахинаа ойн болон экосистем хамгаалах бусад үйл ажиллагаанд 2012 он хүртэл 500 сая еврогийн санхүүжилт хийж, түүнээс цааш жилд 100 сая евро зарцуулахаар урьдчилан тохирсон байна.

Монголд үзүүлэх тусламжаа бууруулахгүй үргэлжлүүлэхийг зорино

Айлчлалын эхний өдрүүдэд төлөөлөгчид Германы техник, хамтын ажиллагааны нийгэмлэгийн үйл ажиллагаа, Монголд хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн талаар мэдээлэл авч, цаашид үйл ажиллагааны чиглэлийг өргөжүүлэх талаар санал солилцов. ГТХАН-ийн ерөнхий захирал ноён Кристоф Бэйер “ХБНГУ хэдийгээр дэлхийн санхүүгийн хямралд өртсөн ч цаашид Монголд үзүүлэх техник, хамтын ажиллагааны тусламжийн хүрээгээ бууруулахгүй үргэлжлүүлэхийг зорино” гэж онцлон тэмдэглэв. БОАЖ-ын сайд Л.Гансүх “Монголд хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, ялангуяа уур амьсгалын өөрчлөлт ба биологийн төрөл зүйлийн төсөл ихээхэн үр дүнтэй хувь нэмэр үзүүлж байгаа” гэж онцлон тэмдэглсэн байна.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.