Ирэх зун  Монголд санамж бичигт гарын үсэг зурна
2010.04.01

Ирэх зун Монголд санамж бичигт гарын үсэг зурна

Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүсч буй үйл явцын судалгаа, үзүүлж буй сөрөг нөлөө, oi_mod_1_vip76боловсон хүчин чадавхижуулах зэрэг чиглэлээр стратеги боловсруулахад дэмжлэг авах, хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар Сенкэнбергийн нийгэмлэгийн судалгааны баг ирэх зун Монголд ирнэ.

Сенкэнберг музейтэй уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чиглэлийн судалгаа хийхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Сенкенбергийн музейтэй манай Цаг уурын хүрээлэн олон талаар хамтран ажиллах сонирхолтой байгааг хэлэлцэж шийдвэрлэсэн. Уур амьсгалын загварчлал, бүсийн уур амьсгалын ирээдүйн төлөв байдлын үнэлгээ, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үүсч буй үйл явцын судалгаа, үзүүлж буй сөрөг нөлөө, боловсон хүчин чадавхижуулах зэрэг чиглэлээр стратеги боловсруулахад дэмжлэг авахаар тохиров.

Ирээдүйд ой ямар байхыг судалж байна

Сэнкенбергийн музей зургаан чиглэлээр судалгаа хийж байна.

  1. Урт хугацааны буюу уур амьсгалын өөрчлөлт ба үнэлгээ. Сүүлийн 50 сая жилд устаж, шинээр бий болж байгаа биологийн төрөл зүйлд уур амьсгалын өөрчлөлт ямар нөлөөтэй байгааг судалдаг.
  2. Дунд хугацааны буюу биологийн төрөл зүйлийн динамик ба уур амьсгал. Биологийн төрөл зүйлийн динамик хөдөлгөөн, тархалт, өвчний тархалтад уур амьсгал ямар байдлаар нөлөөлснийг судална. Ирээдүйд уур амьсгалын өөр орчинд биологийн төрөл зүйл тэсч чадах эсэхэд тэд хариулт хайж байна.
  3. Богино хугацааны буюу дасан зохицохуй ба уур амьсгал. Энд уур амьсгалын өөрчлөлттэй дасан зохицох ойн менежмент буюу ирээдүйн ойн судалгаа хийдэг. Европын өмнөд хэсэгт ургадаг халуун хүйтэнд тэсвэртэй модны төрөл зүйлийг Германд авчран тарьж, түүний экологийн судалгааг хийж байна.
  4. Лабораторийн төв
  5. Мэдээлэл түгээх төв
  6. Тоо баримт ба загварчлалын төв. Бодит тоо баримтад тулгуурлан ирээдүйн уур амьсгалын төлөв байдлыг жижиг талбайгаас бүс нутгийн түвшинд хийхийг зорьж байна. Тодруулбал, COSMO CSL загварчлалаар уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөг тодорхойлж байна.
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.