Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болж байгаатай холбогдсон танилцуулга
2010.04.01

Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болж байгаатай холбогдсон танилцуулга

Монгол Улсын Засгийн газар болон “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингсot_geree Лимитед” нарын хооронд Оюутолгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын гэрээг 2009 оны 10 дугаар сарын 6-нд байгуулж гарын үсэг зурсан.
Энэ хугацаанд Ажлын хэсгийн зүгээс Оюутолгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурагдсанаас хойш 6 сарын хугацаанд хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөө буюу гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийг хангахад шаардлагатай арга хэмжээ авлаа.

Үүнд:
А. Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийн биелэлтийн талаар:

  1. Оюутолгойн ордыг ашиглах төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг ЭБЭХЯ-ны харъяа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн хурлаар хэлэлцэж дахин хэлэлцэх болсон. Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлөөс тавьсан шаардлагын хариуг тус компани 2010 оны 3 сарын 11-нд ирүүлсэн бөгөөд Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл 2010 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн хурлаараа хэлэлцэн шийдвэрлэж холбогдох шийдвэр гаргав.
  2. “Антре гоулд” компанийн эзэмшилд буй 3148Х, 3150Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлүүдийн хугацаа дуусахаас өмнө ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох асуудлыг шийдвэрлэсэн. Эдгээр тусгай зөвшөөрлийн талаар “Айвенхоу Майнз Лимитед” компанийн өмнө эдэлж байсан эрхийг гэрээгээр баталгаажуулан “Оюу Толгой” ХХК-д шилжүүлсэн бөгөөд үүгээр энэ нөхцөл биелэгдэж байна.
  3. 3.    Ерөнхий сайдын 2009 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 73 дугаар захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийг Ажлын байнгын хороонд үргэлжлүүлэн ажиллуулах болсон. Ажлын байнгын хороо “Оюутолгой” төслийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа болон гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдтэй холбогдох асуудлыг хэлэлцэн холбогдох арга хэмжээ авч ажиллалаа.
  4. Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнг Талууд хоёр талаас нягтлан шалгаж харилцан тохиролцоонд хүрлээ. Төслийн нийт хөрөнгө оруулалт 2009 оны эцсийн байдлаар 1,588,4 тэрбум төгрөг, үүнээс хасагдаж тооцох дүн буюу “Оюутолгой” төсөлд хамааралгүй зардал, “Оюутолгой” төслийн хайгуулын зардлыг 508,7 тэрбум төгрөгөөр тооцон хорогдуулж Хувь нийлүүлэгчдийн одоогийн зээлийн дүнг 1079,7 тэрбум төгрөгөөр тогтоолоо.
  5. Гэрээ хүчин төгөлдөр болох өдрийн байдлаар Хөрөнгө оруулагчийн хөрөнгөд шилжүүлэн бүртгэсэн зардал,  татварын өр, хөнгөлөлтийг холбогдох татварын албаар баталгаажуулах урьдчилсан нөхцөл нь Хөрөнгө оруулагч тал дан ганц өөрийн эрх ашигтай хамааралтай тул гэрээний 15.9-д заасны дагуу Засгийн газарт албан бичгээр хангагдсанд үзэж асуудлыг хойшлуулан гэрээ хүчин төгөлдөр болсоны дараа хийж гүйцэтгэхээр боллоо.
  6. “Айвенхоу Майнз Лимитед” компани нь Монгол Улстай давхар татварын гэрээ байгуулсан Нидерландын Вант Улсад “Оюутолгой Нидерланд” компани байгуулан Хөрөнгө оруулагчийн өмчлөлийг шилжүүлэх бүтцийн өөрчлөлт хийсэн болно.
  7. Хөрөнгө оруулалтын гэрээ болон Хувь нийлүүлэгчдийн гэрээнд холбогдох бүх Тал 2009 оны 10 дугаар сарын 6-нд гарын үсэг зурсан.
  8. Хөрөнгө оруулагчийн дүрмийг өөрчлөн Улсын бүртгэлийн болон гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагуудад бүртгүүлсэн болно. Харин гэрээ хүчин төгөлдөр болсоны дараа компанийн дүрмийн сан, хувь нийлүүлэгчдийн тоо зэрэг өөрчлөлтийг компаний дүрэмд оруулах болжээ.
  9. “Оюутолгой” төсөлд хамааралгүй зарим тусгай зөвшөөрлийг шилжүүлэх асуудлыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд шийдвэрлэсэн.
  10. “Рио Тинто” групп болон “Айвенхоу Майнз Лимитед” компанийн хооронд байгуулсан Хувьцаа борлуулах гэрээний дагуу “Рио Тинто” группийн “Айвенхоу Майнз Лимитед” ХХК-ийн эзэмшилийн хувь нэмэгдэн 22,4 хувьд хүрэв. Цаашлаад ирэх 18 сарын хугацаанд энэ хувь, хэмжээ 46.6 хувьд хүрэх боломжтой юм.

Оюу толгойн ордын Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүд хангагдсантай холбогдуулан Хөрөнгө оруулагч талаас гэрээний нөхцөлүүд хангагдсан талаарх мэдэгдэлийг 2010 оны 3 дугаар сарын 29-ний  өдөр албан бичгээр ирүүлсэн.

Ийнхүү Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлүүдийг хоёр  биелүүлсэн тул Монгол Улсын Засгийн газар, Айвенхоу Майнз Монголия Инк ХХК, Айвенхоу Майнз Лимитед, Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед нарын хоорондын  Хөрөнгө оруулалтын гэрээ Хүчин төгөлдөр боллоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.