Эдийн засгаа тэлэх олон гарцтай болно
2023.09.27

Эдийн засгаа тэлэх олон гарцтай болно

“Дэлхийн тогтвортой тээврийн форум” арга хэмжээний үеэр хийсэн онцлох уулзалтуудын үр дүнгээс та бүхэндээ хуваалцъя.

Вьетнам улсын Тээврийн сайд НГУЕН ВАН ТХАНГ-тай,

  • Вьетнам улс руу хийх нислэгийн цэг, давтамжийг нэмэгдүүлж аялал жуулчлалыг хөгжүүлэх
  • Монгол, Вьетнам хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр, Тээврийн яам хоорондын хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах
  • Вьетнам улсаас гадил, самар болон бусад бүтээгдэхүүнийг зөвхөн далайн тээврээр бус төмөр зам, авто тээврээр тээвэрлэдэг болох
  • Вьетнам руу ямааны мах экспортлох боломж бүрдүүлэх

Узбекистан Улсын Тээврийн сайд Илхом Рустамовичтай,

  • Авто тээврийн болон Агаарын тээврийн хэлэлцээр байгуулах
  • Монголын талын тээврийн хэрэгслээс өндөр/400 ам.доллар/ төлбөр авч хилээр нэвтрүүлж байгаа асуудлыг эцэс болгох
  • Дундад Азийн орнууд болон Ойрхи дорнод, Арабын улсуудруу хямд бөгөөд хурдан нисэх боломжийг нээх

Олон Улсын Далайн байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Лим Китак, Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллагын дарга Миослав Антонович, Бүх Хятадын Улс төрөөр зөвлөлдөх зөвлөлийн Эдийн засгийн хорооны дэд дарга Дай Донгчанг нартай

  • Монгол Улс болон Олон Улсын далайн байгууллагын хамтын ажиллагааг улам эрчимжүүлэх
  • Монгол улсад Хуурай боомт байгуулах чиглэлээр хамтран ажиллах
  • Монгол Улсын далайн салбарын мэргэжилтнүүдийг олон улсад бэлтгэж мэргэшүүлэх
  • Монгол Улсын далайн боомтын гарцыг нэмэгдүүлэх
  • Тяньжин боомтоос гадна Жинжөү, Ляонин боомтуудыг ашиглахад бодлогын хүрээнд дэмжих
  • Төмөр замын зүүн коридорын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зэрэг асуудлаар хамтарч ажиллахаар тохиролцлоо.

ОЛОН ТӨРЛИЙН ТЭЭВРИЙН ХАРИЛЦАА-ШИНЭ БОЛОМЖ ШИНЭ СЭРГЭЛТ